Аавгүй байхын зoвлoнг их үзсэн.

“Шap айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү. Хүн хөдөлмөрч, сэргэлэн байвал юунд хүрч болохын тодорхой жишээ Г.Ганхүү 1966 онд төрсөн. Энэ зурган дээр өвөө, ээж, аав, дүүгийн хамт Ганхүү 7-н настайдаа. Түүний аав Гэндэндарам 1944 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн бөгөөд МУИС-ийг барилгын инженерээр төгсөн, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан барилга засварын трестийн ерөнхий инженер, орлогч дарга, даргаар олон жил ажилласан нэгэн.

Харамсалтай нь 41-хэн насандаа хорвоогийн мөнx бусыг үзүүлсэн. “Аавгүй байхын зовлонг их үзсэн” гэж Ганхүү хэлж байсан. Гэсэн ч түүний ээж нь хүүхдүүдээ өлөн нүдгүй, хиргүй хувцастай хүний дайтай хүн болгосон. 1974 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд орсон. Тэрбээр анхны хамтлагаа 1976 онд 2 дугаар ангидаа байгуулж байсан бөгөөд “4 Иван” гэж нэрийджээ.

Их хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан ч нанчилдахдаа их муу. Намхан, жижигхэн биетэй байсан болоод ч тэр үү дандаа гөвүүлчихнэ. Тэгээд л нанчилдаан, цохионоос хол явдаг байсан. Харин урлаг спортод тэргүүн эгнээнд явдаг нэгэн.1984 он Чех улс. Оюутан Ганхүү. Дунд сургуулиа төгсчихөөд Чех улсын Либерец хотын Техникийн их сургуулийг инженер-дизайнер мэргэжлээр зургаан жил сурч 1990 онд төгссөн юм. Дизайнерээр сургууль төгссөн байж ямар ч вкусгүй хувцасладаг.

Үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ олон зүйл цуглуулах дуртай. Жишээ нь зангиа. Тэрээр 300 гаруй зангианы цуглуулгатай. Зарим найзууд нь “хаанаа зүүх гэж цуглуулдаг юм, хүзүүгүй байж зүүх гэж мөрөөддөг юм уу…” гэхчилэн тоглоом хийдэг.Дуу дуулах, хөгжим тоглох авъяасдаа хөтлөгдөн энэхүү хамтлагийг байгуулжээ. 70, 80-аад оны дуунуудыг дуулдаг ч тоглолт хийж, цомог гаргадаггүй. Амьд бүхнийг таашаадаг.

Ливерпүүлийн дөрвөл хэмээх агуу “Битлз” хамтлагийн хөшөө азид байдаггүй, дэлхийд 4 байдаг. Харин Ганхүү Б.Долгион, С.Баяр, Э.Бат-Үүл зэрэг хүмүүсийг уруу татаж Монголд “Битлз”-ийн хөшөөг бариулахаар 100 гаруй сая төгрөгийг цуглуулж чадсан сэргэлэн эр.Ганаагийн хамгийн дуртай, хамгийн том хобби нь аялал. Эх орныхоо ариун дагшин, гайхамшигт газрууд болон гадаад улсууд руу их аялсан нэгэн.

“25 дугаар суваг” телевизийн захирал, УИХ-ын гишүүн З.Алтайгийн хамт “Үүргэвчтэй аялал” хийж, маш сонирхолтой нэвтрүүлгүүдийг хүргэж байсан. Тунис, Египет, Англи, Испани, Австри, Тунис гэх мэтчилэн. “Ганаа чинь үнэндээ “од” шүү дээ, жинхэнэ замын хань” гэж З.Алтай дурсаж байсан.Тухайн үедээ Монголдоо ганц “BMW” унаж гангардаг байлаа. “Машинаа арчилж чадахгүй байж машинаа муулдаг жолоочид би дургүй”.

2008 оны coнгyyлиар Иргэний зориг намаас нэр дэвшсэн ч сонгогдоогүй. ИЗН нь aвилrа, xээл xaxуулиас улс төр, засаглалийг ямагт ангид байлгахыг тууштай тэмцдэг учраас энэ намд элссэн гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *