Путин Монгол дахь Хятадын түpэлтийн зогсоохоор ажиллаж эхэллээ.

Монголчууд нэг л юмыг ойлгохгүй байна. Хятадын хөрөнгө оруулалт бол Хятадын түpэмгийлэл гэдгийг. Хятад руу мах гаргахын тулд Монголд хятад үйлдвэрүүдийг оруулж ирээд юу болов доо? Хятад руу мах гаргадаг болбол Монгол баяжина, малчид баяжина гэж маш их ярьсан, тархи yгаасан. Гэтэл монголчууд баяжих нь байтугай улам ядуурч, монгол хүн хятад эзэнтэй үйлдвэрээс малын махаа гуйж авдаг болсон.

Хятадууд малчдаас малыг нь хямд авдаг мөртлөө хотынхонд тэнгэрт тулсан үнээр зарж, монголчуудыг улам ядууруулж байна. Гэхдээ хятадын махын үйлдвэрүүдийг дагаж бүр том аюул орж ирсэн. Махны үйлдвэрийг дагаж олон хятад орж ирж, хот хөдөөгүй суурьшсан. Тэд үржиж олон болно, ирээдүйд эзэн сууна.

Монголын махыг гартаа оруулсан хятадууд одоо Монголын гол мөрнүүдийн савд олон усан цахилгаан станц, Багануурт дулааны цахилгаан станц барьж өгч монголчуудыг цахилгаанаар хангаж өгнө, цахилгааныг нь экспортолдог болгоно гэж тархи угааж байна. Харамсалтай нь хэзээ ч тийм зүйл болохгүй. Хятадууд Монголд цахилгаан станцуудаа байгуулж эзэн суувал монголчууд эрчим хүчний системээ Хятадын гарт өгч, асар их өрөнд ороод зогсохгүй цахилгаан станцуудыг дагаж олон мянган хятадууд орж ирж, хятад хотууд босно. Монголын удирдагчид энэ аюулыг огт тоохгүй, өөрсдөө баяжиж байвал боллоо гээд улс орондоо Хятадын олон зээл, төслүүдийг оруулж ирж байна.

Гэтэл ашгүй Оросын Ерөнхийлөгч Путин Монгол дахь Хятадын түpэлтийн эcpэг өөрөө арга хэмжээ авч эхэлжээ. Үүний шалтгаан нь ойлгомжтой. Оросын эрдэмтэд хэрэв Хятад Монголыг гартаа оруулбал Орост аюул учирна гэж төрдөө анхааруулсан байна. Путин сүрхий хүн тул энэ оюулыг маш сайн ойлгожээ. Путин Монгол дахь Хятадын түpэлтийг зогсоохын тулд 2019 онд ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг зориуд хугацаагүй байгуулсан байна. Одоо Путин энэ гэрээгээ ажил хэрэг болгож мөрдөж эхэлж байгаа юм байна.

Путин манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьж, маш чухал тохиролцоонд хүрсэн байна. Ирэх 9-р сард хоёр ерөнхийлөгч уулзаж, цаашдаа том төслүүдийг эхлүүлэхээр болжээ. ОХУ Хятдад руу хийн хоолойгоо Монголоор дайруулах ажлыг урагшлуулахаас гадна Монголд шинэ чиглэлийн төмөр зам, эрчим хүч цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх юм байна. Заавал ажил хэрэг болгоно гэдгээ ч манай талд ойлгуулах шиг боллоо. Хэрэв оросууд Монголд эрчим хүчний төслүүд хэрэгжүүлээд эхэлбэл Хятадын төслүүд хэрэггүй болж, Монгол улс өрөнд орох, хятадууд Монголд суурьших аюул багасах нь ойлгомжтой.

Путин Монголд Хятадын усан цахилгаан станцуудыг байгуулснаас ОХУ Монголд өөрөө эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс Монгол хожино. Ядаж л Оросын төсөл хэрэгжвэл хятадууд шиг үй олноороо Монголд суурьшиж, хүн амаар эзлэх аюул учруулахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *