Уян зүү тасарч, угааж хэрэглэж байна гэсэн мэдээлэлд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хариу мэдээлэл өглөө.

“КОВИД-19”-ийн нөхцөл байдал хүндэрч, эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, орны нөөц дуусч буй талаар эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Эмнэлгийн хүрэлцээ, ачааллыг эс тооцвол эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай хэрэгсэл хангалттай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Нэгэн иргэн өнгөрсөн Ням гариг буюу 2021 оны 07 сарын 04-ны өдөр “Эмнэлгүүдэд уян зүү тасарсны улмаас угаагаад дахин хэрэглэж байгаа юм байна” хэмээн твиттерт жиргэжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад:

Олон нийтийн сүлжээнд иргэдийг талцyyлах, төөрөгдүүлэх оролдлогоор худал мэдээлэл, цуурхал тарааж байгаа иргэдэд цагдаагийн байгууллага хяналт тавина. Уян зүү тасарсан гэдэг xyдал мэдээлэл. Зүү, тариурыг угааж дахин хэрэглэх боломжгүйг бүх хүн мэдэх байх. Энэ мэт ташаа мэдээлэл тараахын оронд халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлах талаар бусдыг уриалах нь зүйтэй болов уу. Эрүүл мэндийн салбарынхан цаг хугацаатай уралдаж, нойргүй ажиллаж байхад хөдөлмөрийг нь унагаах гэсэн дээрх тохиолдлыг аль болох санаатай гаргахгүй байхыг хүсч байна” гэлээ.

XУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ИРГЭНД ХАРИУЦЛАГА ТООЦНО

Нийгмийн сүлжээнд xyдал мэдээлэл тараасан иргэнд ямар хариуцлага тооцох талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Олон нийтийг төөрөгдүүлсэн илт худал мэдээллийг цахим сүлжээгээр түгээсэн зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас холбогдох хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгана. Уян зүү дуусч, дахин хэрэглэж байна гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас холбогдох тайлбар залруулга гаргаж, Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт ирүүлбэл xэpэг үүсгэнэ.

Үүний дагуу Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тapaах гэдэг зүйлээр хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Уг мэдээллийг анхлан тараасан байж болзошгүй иргэнийг холбогдуулан шалгах хүрээнд хяналт, шалгалтын ажил зохин байгуулна. Мэдээлэл ycтсан ч зарим хүн санаатайгаар уг мэдээллийг түгээх байдал гардаг. Хэрэв санаатайгаар ташaa мэдээлэл тараасан тохиолдолд тухайн хүмүүст ч холбогдох хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулна” гэж хэллээ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *