Япон улсын Яйзү хотын дарга Н.Хиромичи Монголын 3х3 Олимпийн баг дээр хүрэлцэн ирж уулзлаа.

Япон улсын Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи өнөөдөр Монголын 3х3 Олимпийн баг дээр хүрэлцэн ирж уулзлаа.

Олимпийн наадмыг зохион байгуулагч Япон улс Олимпийн өмнө бэлтгэл хийх боломжийг хангах “Host Town” хөтөлбөрийг зарласан ба Яйзү хот манай 3х3 шигшээ багийг сонгосон юм.

Өнөөдөр мөн Засаг дарга Накано Хиромичи даргатай Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал хамтын ажиллагааны гэрээ байгуулж гарын үсэг зурав.

Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас Японы олон хотууд “Host Town” хөтөлбөрөө цуцалсан бол Накано дарга Монголчуудыг чин сэтгэлээсээ хайрлан хүндэлж онцгой ханддаг, өөрөө хүүхэд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж байсан зэрэг сайхан сэтгэлээр зүтгэсээр манай 3х3 шигшээ багийг Олимпийн өмнөх цаг агаар, орчинд дасах бэлтгэлийг хангуулж байгаа юм.

Яйзү хотын Засаг дарга Манай баг дээр ирэхдээ тэрээр Монгол дээлээр гангарч, энгэртээ Моннолын далбааны тэмдэг зүүж, Монгол бичгээр бичсэн нэрийн хуудас хэвлүүлсэн байсан бол дэд дарга нь Монголын далбаатай зангиагаар гангарсан байлаа.

Багийн спортоор Олимпийн наадамд анх удаа оролцож буй Монголын 3х3 үндэсний шигшээ багийг өндөр түвшинд хүлээн авч буй Накано Хиромичи Засаг даргатай Яйзү хотын захиргаа, иргэдэд гүн талархал илэрхийлье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *