Cэxээнд байсан маш хүнд 2 хүнийг эмчилж энгийн тасагт шилжүүлэн баярлаж буй эмч нар. Тэд мөн…

Он гарснаас хойш Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа дэгдсэн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Ж.Байгалмаа хэлэв. Тэрбээр “КОВИД-19″ халдварын оргил үед зургадугаар сарын 20-ны үеэр ажиглагдсан бол одоогоор буурах хандлагатай байна. Ялангуяа сүүлийн зургадугаар сарын давалгаанд өвчлөлийн 45 хувь нь орон нутагт, 55 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Энэ нь өмнөх давалгаатай харьцуулахад аймаг орон нутагт өвчлөл илүү нэмэгдсэн байна.

Он гарснаас хойш 3.4 сая иргэнд PCR шинжилгээ хийсэн. Хүн амын хөл хөдөлгөөн сүүлийн долоо хоногт бага зэрэг ихэссэн ч халдварын тархалт буурсан байна” гэв.

Баяр наадмын амралтын өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөн ихэссэн нь орон нутагт өвчлөл нэмэгдэж болзошгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Тус яамны өгч буй мэдээллээр өдөрт дунджаар 10-12 мянган шинжилгээг тогтмол хийж байгаа аж. Манай улсад КОВИД-19 халдварын тархалт нийт хүн амын 4.2 хувьд хүрсэн байна.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “КОВИД-19″ халдварын тархалт Улаанбаатарт хүн амын 6.6 хувь, орон нутагт буюу Говь-Алтай аймагт 4.5 хувьд хүрснээр өвчлөл хамгийн өндөр бүртгэгдсэн. Мөн Орхон, Төв аймаг, Говьсүмбэр, Дархан-Уул, Баянхонгор аймагт КОВИД-19 халдварын тархалт их байна.

Баяр наадмын амралтын өдрүүдэд 40 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 80 мянга орчим хүн орон нутгийг зорьсон. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой цаашид орон нутагт өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Хөдөлгөөний эрчим халдварын тохиолдлыг нэмж байгааг иргэд анхаарах хэрэгтэй.

Бусад улс орнуудтай харьцуулахад Монгол Улсад хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өндөр байна. Монгол Улсад хүн амын дунд халдварын тархалт 4.2 хувьтай байхад нэг өдөрт эмчлүүлэгчдийн тоо 14500 орчимд хүрсэн.” гэлээ.

Сүүлийн 24 цагт 1295 шинэ тохиолдол бүртгэгдсэний гурав нь зөөвөрлөгдсөн ба Улаанбаатарт 646, орон нутагт 644 илэрчээ. Түүнчлэн 41-60 насны гурав, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны таван хүн КОВИД-19 халдварын хүндрэлээр нac бapлаа. Ингэснээр Монгол Улсад халдварын нийт батлагдсан тохиолдол 145787 болж нэмэгдсэн. Монгол Улсад КОВИД-19 халдварын улмаас нийт нac бapaлт 726 бүртгэгдсэн нь 0.5 хувьтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *