Төөгөө cүлжээний бизнесээс хэдэн мянган ам.долларыг олдог болжээ.

УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа олон нийтийн цахим сүлжээнд тун ч алдартай нэгэн. Түүнийг бүжигчин Төөгөөгийн найз бүсгүй гэдгээр нь олон нийт сайн мэднэ. Тэд эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд залуу хосуудыг шүүмжлэгсэд ч олон бий. Бүжигчин Төөгөөг баян айлын охинтой үерхэж амжилтад хүрсэн хэмээдэг хүмүүс байдаг ч үүнийг Г.Ганзаяа өөрийн влогоор үгүйсгэж байсан удаатай.

Учир нь бусдын л адил эгэл жирийн амьдралаар амьдарч ирсэн тэрбээр багаасаа хөдөлмөрийн амтанд дурласан нэгэн гэнэ. АНУ-д суралцах чин хүсэлдээ хөтлөгдөн хэл сурч улмаар тэтгэлэг авч чадсан тэрбээр хэрхэн юүтүүб болон инстаграм хуудаснаа алдартай фэйшн инфлүнсер болж хэдэн зуун саяар хэмжигдэх хөрөнгөтэй болж чадсан тухай нууцаа нэгэн влогтоо дурдсан байдаг.

Харин тэд сүүлийн үед влогоо хийхээ больсон. Үүний цаад шалгаан нь Г.Ганзаяа давхар биетэй болсны дээр Төөгөө сүлжээний бизнестээ илүү цаг зарцуулж, тэндээсээ хэдэн мянгаар нь ам.долларыг олдог болжээ.

Залуу хосдоо амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *