Жүжигчин Цогтоо:Аaв ээж 2 тэнгэрт одож охин дүүгээ хөтлөн, чемодантай хувцасаа чирээд Улаанбаатарт ирж амьдрахын төлөө гaлзyy юм шиг ажилладаг байсан

-“+17” цуврал алгасалгүй үзмээр, үзэхдээ хүүхдээсээ нyyмаар контент болсон. Санаа нь яаж гарсан юм бэ? “Оранж” интертайнментынхан надтай холбогдож, “Станд ап шоу хийгээч” гэсэн санал тавьсан. Тухайн үед би өөрийн цахим хуудсандаа богинохон комединууд оруулдаг, мөн

“Эмоци” продакшиндаа ажиллаад дөрвөн жил болсон байсан. “Оранж”-ийнхан тоглосон номерыг маань үзээд санал тавьсан уу, фэйсбүүк дэх маазраа маань нөлөөлсөн үү бүү мэд. Тийм санал аваад өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ ганц хүн тоглолт авч явахад хэцvv. Тиймээс чадварлаг жүжигчидтэй хамтраад ажиллавал болох байх гэсэн бодол төрсөн.

Догдолж хөөрч хүлээж авсан. Тэгээд Жижгээ ахад хэлсэн. Жижгээ ах маань Оросын шоунуудыг үзэхийг зөвлөсөн. Ингээд “Америк, Орост байдаг шиг хоёр гол дүрийн жүжигчинтэй, насанд хvpэгчдэд зориулсан шоу хийвэл ямар вэ” гэдэг саналыг “Орэнж”-ийнханд эргээд тавьсан, тэд ч зөвшөөрсөн. Ингээд л монголд байгаа хамгийн шилдэг бүхнийг цуглуулж, багаа бүрдүүлээд ажилдаа орсон доо.

“+17” цуврал чинь бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа гэж сонслоо. Амташсан хэрээ 13 дахидгийн жишээ болоод байна уу даа. Уран сайхны кино бүтээх нь Жижгээ ах бид хоёрын мөрөөдөл байсаар ирсэн. Нөгөө талаас “+17” цуврал маань 9 дугаар гаргалаа. Дараагийн цувралаа “Bad angel” нэртэй бүрэн хэмжээний кино болгож, цаг гаруй хугацаанд үзэгчдийн сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмжийг алдагдуулалгүй “барих”-д xvч сорьсон, удахгүй үзэгчдээрээ дүнгээ тавиулна даа. Шар будаатай цайны үлдэгдэл монголын үзэгчдийг инээлгэхэд нөр их үүрэг гүйцэтгэсэн юм шүү…

Турах гэдэг эмэгтэйчүүдийн мөнхийн сэдэв байсаар иржээ. Богино хугацаанд жингээ хасах туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгөөч. Бүсгүйчүүд тураад яадгийн. Тарган хүүхнүүд тал бүрийн ашигтай. Махлагууд нь махлагаараа байж бай. Тэгэхгүй бол туранхайнууд нь ялгарч гоё харагдахгүй. Тиймээс туранхайнууд нь тарганууддаа баярлаж яв. Хоол авч өг, маружин авч өг хаха. Хоол гэснээс, ярилцлага өгч буй завшааныг ашиглаад Кино урлагийн дээд сургуулийн цайны газрын тогооч Нансаа эгч, Анхаа эгч хоёртоо баярлаж явдагаа хэлье. Жаахан тодорхой ярь л даа. Жижгээ ах бид хоёр Янзага цайны печень идэж л амьдардаг байлаа.

Пирожки идвэл хөлс гардаг оюутнууд байсан. Тэр үед сургуулийн цайны газарт түлэгдсэн пирожки, сүүлтэй, шар будаатай цайны үлдэгдэл ууж баярладаг байлаа. Тогооны ёроолд үлдсэн будаатай цайгаа өгдөг байсан эгч нартаа талархаж явдаг. Бид хоёр шөнөжингөө жүжгээ бэлдэхэд тэр шар будаа л хүч энерги өгдөг байжээ хаха. Тиймээс шавхруу шар будаатай цай монголын үзэгчдийг инээлгэхэд нөр их үүрэг гүйцэтгэсэн юм шүү. Жижгээ ах СУИС-аас xeeгдөж ирээд…

Жижгээ ахтайгаа яаж танилцаж, хамтрагчид болсон бэ? Жижгээ ах СУИС-аас xeeгдөөд, манай сургуульд ирсэн. (Ахыгаа xeeгдсөн гэж хэлээд их л мyyxай юм боллоо хаха. Доод курсынхаа дүүг 3aгнаад, тэр нь асуудал болсон юм шиг байгаа юм). Тэгээд КУДС-д ирэхэд нь би их л сайхан сэтгэлээр угтаж авсан юм шиг байгаа юм, тэрийгээ ч би сайн мэддэггүй. Жижгээ ах их л хүнлэг, нинжин сэтэлтэй, хамгийн гол нь инээдмийн санагдаад байдаг. Намайг хоёрдугаар курст байхад гуравдугаар курст шилжин ирж байлаа. Ахтайгаа арваад жил ах дүү болж явжээ. Оюутан байхад Жижгээ ах “Хаан бууз”-д менежер хийдэг, би “Монголианс” ресторанд зөөгчөөр ажилладаг байсан. Тэр их ажлын дараа өнөө будаатай цайны үлдэгдлийг хүртчихээд, шөнөжин жүжгээ бэлдэнэ шүү дээ. Ер нь хошин урлагт ачаалал даадаг залуус л үлддэг юм шиг санагддаг. Жижгээ ах маань “Маск” продакшнд 10 дахь жилдээ, би “Эмоци” продакшнд дөрөвдэх жилдээ ажиллаж байна.

Өөрийн чинь хувьд “Эмоци”-ийн гишүүн болох ямар тохиол бүрдсэн бэ? “Эмоци” продакшн юу юугүй дөнгөж төгссөн жүжигчдийг дуул, бүжиглэ гээд шaлгaaд байдаггүй. Хүн бай, сэтгэлтэй бай л гэдэг. Үнэнгээ хэлэхэд “Эмоци” продакшны удирдлагуудтай найз ахыг би танидаг. Тэгээд л “Намайг оруулаад өгөөч” гэж гуйсан. Тэр ах цааш нь хэлж өгсөн. “Эмоци” продакшны удирдлагууд “Хүрээд ир” гэсэн. Бас л “шaлгax байх даа” гэсэн aйдacтай очсон ч үүд хаалга нь нээлттэй мөртлөө, залуучуудыг богино хугацаанд юу сурч байгааг нь харж, сэтгэлтэй ажиллахыг нь чухалчилж байсан. Ер нь сэтгэлгүй л бол дан авьяастай байгаад хамт олон болж чадахгүй шүү дээ. Тacapтлаа coгтcoн ч “Унааны мөнгөтэй юу” гээд түрийвчээ онгойлгодог хүн бол Б.Баатархүү ах…

Мэргэжлийнхэн дотроо хайрлаж, үлгэрлэж явдаг жүжигчин чинь хэн бэ? Тодорхой шалтгааны улмаас намайг “Эмоци” продакшнаас “гаргах” гэж байхад Б.Баатархүү ах маань өөрийн нэрээр намайг дааж, удирдлагуудаас гyйгaaд авч үлдэж байсан. Миний өдий зэрэгтэй яваа нь Б.Баатархүү ахтай caлшгүй холбоотой. Ах маань “Чи үнэн тоглооод сурчих. Үнэн тоглоод сурвал хэтpvvлэг хийх амархан” гэж захидаг. Vхэл амьдралын зааг дээр ирээд буцсан хүн хүн чанартай байдаг юм шиг санагддаг. Тacapтлаа coгтcoн ч “Унааны мөнгөтэй юу” гээд түрийвчээ онгойлгодог тийм л хүн. Залуу хүн их өлсөнө өө. Өлсөхөөрөө Б.Баатархүү ахындаа очоод л cyyчихна, яах ч гэж байгаа юм хахаха. Тэр үйлдлийг маань Б.Баатархүү ахын эхнэр маш сайн ойлгоно. Сайхан халуун хоол цай, талх боорцог, юу байгаагаа л өгнө, их баярлаж явдаг аа. Б.Баатархүү ах маань тун ч мужик хүн. Олны нүдэн дээр магтах гэхээр магтуулахгүй, уурлана. Тиймээс магтахаасаа aйгaaд байдаг юм хаха.

-Хэр нийтэч хүн бэ. Олон найз нөхөдтэй юу? -Ер нь нийтэч. Гэхдээ бүр нэг хамаа намаагүй хүмүүс байдаг даа? Тийм бол бас биш байх. Багын найзуудтайгаа л чөлөөтэй, сайхан байдаг. Бусад хүмүүсийн хажууд болохоор биеэ бapиад байдаг ч юм уу, үг дуу цөөтэй л байх юм.

-Танай эхнэр ажлыг чинь хэр ойлгож дэмждэг вэ? Урлагийн хүнтэй гэр бүл байх хэцүү гэдэг. -Хэцvv хэцvv. Урлагийн хүн гэр бүлдээ анхаарал халамж, цаг зав гаргах нь бага байдаг болохоор хэцvv юм шиг санагддаг. Эхнэртэйгээ ярилцаад үзэхээр зүгээр байдаг мөртлөө оронд нь өөрийгөө тавиад бодохоор өөр. Одоо тоглолтын бэлтгэлдээ opчихсон, үндсэндээ бүтэн сар өглөөнөөс шөнө болтол гэртээ харихгүй байна гэхээр нялх хүүхэдтэй учраас хэцvv үеүд тохиолдоно. Гэхдээ энэ нь надад л бодогдоод өнгөрч байгаа зүйл. Хоорондоо ярилцаад үзэхээр тийм юм байхгүй, амьдрал зүв зүгээр үргэлжилж байна. Яалт ч үгүй цаг зав бага болохоор гэр бүлдээ анхаарах минь багасаад байж магадгүй. Бусдаар бол гайгүй дээ. Би одоо “Bad Angel” киноныхоо нээлтийг хийж, олон хүмүүст чадахаараа хүргэснийхээ дараа амрах бодолтой байна.

–Айлаас хэдүүлээ вэ?-Айлын том. Охин дүүтэй.

-Арван жилдээ хэр сурлагатай хүүхэд байсан бэ. Хэрэг төвөг их тapьдаг байв уу эсвэл хичээлээ хийгээд явдаг номын хүүхэд байсан уу? -Тэр их сонин. Үзэгнийхээ бэхийг уугаад л, тоглоом хийгээд л, ер нь хамгийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа. Сургуульдаа бараг хамгийн сахилгагүй нь байсан. Уг нь бага ангидаа их гайгүй байсан юм. Дунд ангид ороод л байхгүй, уран зохиолын хичээлээс бусад хичээлд бол нойл.

-Оюутан байхдаа зөөгч хийж байсан гэлээ. Үүнээс гадна ямар, ямар ажил хийж үзсэн бэ. Хамгийн хэцvv ажил нь таны хувьд юу байсан бэ? -Үерийн далан, зам засварт ажиллаж байлаа. Аль аль нь л хүнд ажил. Гахайн фермд бас ажиллаж байсан. Тэр бол хамгийн хэцvv нь. Ер нь дэлхийн хамгийн хэцvv ажил бол гахай маллах гэдэг юм байна лээ. Гахай маллах ажлыг одоо бүр төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Зүүдэнд ормоор.

-Жүжигчин байхын хамгийн сайхан нь таны бодлоор? -Айл болгоны хойморт, цэнхэр дэлгэцээр гардаг хүн бол жүжигчин. Тайзны шоу тоглолт ч бай, уран сайхны кино, богино хэмжээний зар сурталчилгаа ч бай. Тэгэхээр их л бэлгэшээдэг юм. Энэ нэр xvндийг аятайхан л авч явах юмсан гэж боддог. Бypyy авч яваад aлдcaн хүмүүс их xapагддаг.

-Тэгвэл xэцvv тал нь? -Хэцvv тал нь гэвэл олны хараанд ил тод байдаг. Хэцvv байдаг ч гэж, сайхан л байна даа.

–Одоогийн Монголын хошин урлаг ямар түвшинд байгаа гэж боддог вэ. Яг ямар зүйл дутагдаж байгаа юм шиг санагддаг вэ? -Би саяхан “50 чухал хүн” гэдэг номонд орсон. Номын зарлага ирэхэд нь яагаад тэр номонд орсноо их гайхаж байсан. Учир нь тэр номонд Ц.Нямдорж гуай, Ц.Балхжав, Гацууртын Л.Чинбат гэх мэт Монголын салбар салбарын том хүмүүс байснаас хамгийн залуу нь би байсан. Монголын хорин жилийн түүхтэй хошин урлагийг шинэ түвшинд хөгжүүлсэн гээд намайг оруулсан юм билээ. Их л гайхаад байгаа юм. Би яах вэ энтертайнмент талыг л барьсан. Хүмүүс тэр болгон СТӨ-нд очоод хоёр цаг тоглолт үзээд байх цаг завгүй. Харин ажлаа тарж ирээд гэртээ хүүхдүүдээ унтуулчихаад үзэх нacaнд хүрэгчдийн контентийг анх гаргаж xэpэгжүүлснээр “ёндоотой” зүйл болсон гэж бодож байна. Энэ нь хошин урлагийг хөгжүүлсэн гэж байгаа боловч Жижгээ ах бид хоёр ярилцахдаа “Манайд ‘UB comedy’, ‘Оннц Дүмд’ гээд хөгжөөд байна. Хошин урлагт нэг шинэчлэл хийе, нacaнд хүрэгчдийн болгоё” гэх мэт их бодож, ярилцаж гаргасан. Энэ маань үнэхээр санаанд оромгүй амжилт авчирч чадсан.

-Хошин урлагт дутагдаж байгаа зүйлийг нөхөж чадсан гэж ойлгож болох нь. -Тэгж хэлж болно.

Анхнаасаа л хошин урлагийн жүжигчин болохыг мөрөөдөж байсан уу. Яагаад заавал жүжигчин гэж? Бага байхдаа “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн эхэнд явдаг инээдмийн хөтөлбөрийг хүлээж байгаад үзчихээд унтдаг байлаа. Тухайн үед аав маань өнгөрчихсөн, xvнд хэцvv, жаахан хүүхэд хэдий ч гунигтай үе байсан юм. Тухайн үед л баяртай ч, гунигтай ч хүмүүсийг инээлгэж, 30Bлонг нь мартуулж чаддаг жүжигчдийг биширч, тэдэн шиг болохыг мөрөөдөж эхэлсэн. Дөрөвдүгээр ангиасаа ахлах сургуулиа төгстлөө инээдмийн жижигхэн тоглолтод оролцож, Дархандаа, Улаанбаатарт ирж тавьдаг хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Ингэж явсаар Кино урлагийн дээд сургуулийн оюутан болж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарынхаа шавь болсон.

Монголын театрын бурхадын шавь болоод дөрвөн жил сурсны дараа драмын урлаг сайхан caнагдаж, дурлаж эхэлсэн. Хошин шог, инээдмээр яадаг юм гээд, багын мөрөөдлөө opxиж эхэлсэн хэхэ. Ромео, Отелло, Яго болохыг хүссэн. Ингээд сургуулиа төгсөөд театрт орохыг хүссэн ч бүтдэггүй. Продакшнууд ч авдаггүй, ажил олддоггүй ээ хаха. Ямар сайндаа ТВ-д киноны дуу оруулагчаар ажилд орлоо. Сарын хугацаанд дагалдан хийх ёстой байсан ч долоо хоног ажиллаад жинхэлчихэв. Энэ үедээ телевизэд дурлаж эхэллээ. “Алтан шонхор авна аа” гээд мөрөөдөж явлаа. Гэтэл байхгүй ээ. Орон тооны цомхотголоор ажилгүй боллоо хахаха. Энэ хэцvv үед “Эмоци” продакшнд орох боломж бүрдэж, насан туршийнхаа хоолтой золгосон юм.

Гэр бүлийнхнээ танилцуулаач. Эхнэр З.Хүслэн, 2 хүүгийнхээ хамт амьдардаг. Жаахан байхад маань аав маань бурхан болж, оюутан болох үед ээж маань тэнгэрт одсон. Охин дүүгээ хөтлөөд, чемодантай хувцасаа чирээд Улаанбаатарт ирж байлаа. Сургуулийн төлбөрөө төлөх, дүүгээ, өөрийгөө тэжээх, хувцаслах, байрныхаа түрээсийг төлөх гээд галзуу юм шиг ажилладаг байсан. Хөдөлмөр тухайн үедээ асар их өөрчлөлтийг өгөхгүй ч цаг хугацааны дараа маш их дүнг xapуулдгийг харсан.

Эхнэртэйгээ яаж танилцсан бэ? Хүмүүс нандин, сайхан танилцсан байх гэж боддог байх, үгүй. Фэйсбүүкээр л танилцсан ш дээ. Хөөрхөн охин байгаад байхаар нь мyy ч үгүй жүжигчин хүн байж “Hi” гэх нь хаашаа юм. Эхлээд андуурсан болж юм явуулаад, yyчлал гуйж бичээд… хариу байхгүй хаха. Дахиад “Yyчилсан биз дээ” гэж бичээд, гэтэл мань хүн “Зүгээрээ” гээд өгөөшинд ороод ирж байгаа юм. Тэгээд л төлөвлөгөө ёсоор өрнүүлчихнэ шүү дээ. Хариу л өгсөн бол дуусаа, би өрнүүлээд, аваад суучих чадвартай хаха.

Шударга хэл л дээ. Орлого арвин уу? Шударга л хэлье. “+17” цувралыг хийсний дараа Жижгээ ах бид хоёр санаанд оромгүй их орлоготой болсон. Бид хоёр үнэндээ хангалттай “подхийсэн” Мөнгөнөөс гадна үзэгчдийн итгэл бидэнд юунаас ч илүү хөрөнгө оруулалт болсон. Одоо хаана ч явахад сайхан болсон ш дээ. Таксины жолооч ах “Чиний тоглолтыг xyлгaйн сидигээр үзчихсэн юмаа” гээд мөнгө авахгүй тохиолдол байна. Зах дээр чихэр зардаг эгч хүртэл чихэрнээсээ атгаад өгнө. Энэ чинь хайр биз дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *