Инээж буй Будда танд төсөөлшгүй их мөнгө, эд баялаг дуудах болно. Дарж ороод ШЭЙР.

Инээж буй Будда Инээж буй Будда бурхны баримал олз омог, аз жаргалыг авчирдаг гэж үздэг. Фэн-шүйгийн сургаалаар, инээж буй Буддагийн баримлыг гэрийн баруун хэсэгт байрлуулах нь зүйтэй, ингэснээр эрүүл мэнд, эдлэл хэрэглэлээр баян байна гэж үздэг байна.

Танд ирж буй орлого 10 000 ч бай, тэрбум ч бай ирэх бүрдээ том жижиг биетэй ирдэг. Тухайн орлогоос дээжийг нь авч өөртөө үлдээж байгаарай. Харин үлдсэнийг нь бүгдийг нь үрсэн ч болно. Нар жаргасны дараа мөнгөө тоолбол мөнгө тогтдоггүй, өглөө тоолж байгаарай. Нар жаргаснаас хойш эд хөрөнгө, мөнгөө гадагш гаргаж болохгүй. Орой үдэш хогоо хаявал ядуурч хоосроно. Машин байр хонь малаа зарах гэж байгаа бол ногт, цулбуур, хадаг, сахиусаа заавал авч бай хэрэгтэй. Авалгүй хамт өгөөд явуулбал буянаа өгнө гэсэн үг. Хумсаа мягмар, баасан гарагт авч бай сартай байхад хумсаа авч байгаарай. Мөнгө олсон бол гэртээ доод тал нь гурав хонуул. Орсон орлого бүрийнхээ 20%-ийг юунд ч үрэхгүй хадгалахыг хичээгээрэй. Өр зээл авсан бол заавал төлж дуусга. Хэрвээ хуучин ондоо өр зээлээ төлж чадахааргүй, мөн болоцоогүй бол хаана ямар газар, ямар хүнд өртэйгөө цаасан дээр тодорхой бичээд, битүүний орой төлж байгаагаар бичээд, бурханыхаа өмнө тэр цаасаа тавьж 3 хонуул. Олуул наргиж суухдаа ширээн дээр хоосон лонх битгий үлдээ. Лонхонд хэрвээ юм үлдсэн бол хичнээн хайран байсан ч заавал асгаж байх хэрэгтэй шүү. Нар жаргаснаас хойш гэрээ бүү цэвэрлэ. Ялангуяа шал шүүрдэх маш аюултай. Элбэг хангалуун байдлаа шүүрдээд хаячихна гэсэн үг. Шалаа орй угаавал хөрөнгөө угаана гэсэн үг. Нар жаргаснаас хойш гэрээсээ юу ч битгий гаргаж бай. Шалаа үүднээсээ эхэлж угаавал аз жаргалгүй болно Ширээн дээр мөнгө тавихгүй байхыг хичээгээрэй. Ширээний бүтээлгэн доор жаахан мөнгө хийхэд гэрт дандаа мөнгөтэй ба хаас гадна хулгай орж, гарлага гарахгүй. Зээлж авсан мөнгийг авснаасаа бага мөнгөн тэмдэгтээр өг. Мөнгийг зүүн гараараа авч баруун гараараа өгдөг. Мөнгө өөрөөс чинь зугтаад явчихгүйн тулд гуйлга гуйсан хүнд мөнгө өгөхдөө ямар ч тохиолдолд уг хүний нүд рүү бүү хараарай. Нар жаргах үед бусдад бүү мөнгө зээлдүүл. Харин өөрөө зээлдэж авах бол үдээс өмнө үүнийг хийгээрэй.

Уламжлалт ёсоор монгол эмэгтэйчүүд сарны хөдөлгөөнийг тогтоож , үйл ажлаа таруулдаг байжээ. Шинийн гурван , арван тавны сарыг тааруулан үрийн заяа дуудах болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг зан үйл хийдэг байж. Энэ өдөр сарнаас цацрах энерги их, арга билгийн харьцаа тэнцүү байдаг гэнэ. Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж , зүүн гартаа дугуй хэлбэртэй зоосон мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр нар зөв хөдөлгөх үйлдэл хийдэг. Өдгөө энэ уламжлал ёсыг сэргээх нь зүйтэй бизээ. Шинийн 15-ны сарыг чи хардаг уу? Хүн бүхний харах хамгийн дуртай хэлбэр дүрстэй тэр л тэргэл саран билээ. Түүнийг удаан харахаар сэтгэл тэнийж, гэгээн илч нь биед минь шингэх шиг болдог. Тэр гэгээлэг, тэр бүтэн, тэр өө сэвгүй, дэндүү төгс төгөлдөр болохоор түүний ид шидийг хүн бүхэн өөртөө шингээхийг хүсдэг юм. Тэргэл сартай энэ өдөр хүний доторх (дотоод могой) эрчим идэвжиж, хүсэл шуналд автахдаа амархан болдог. Аль болохоор өөрийнхөө цэвэр байдлаа хадгалахыг хичээх хэрэгтэй. Эс тэгвээс астрал бие гэмтэнэ. Энэ нь хууран мэхлэлт, нүгэл хилэнц, хүсэл шунал ихсэх хурц энергитэй өдөр. Хэрэлдэж болохгүй, бэлэг авах таагүй. Чөтгөрийн сүнснүүд, астрал биетийн тулаан хүчтэй болох өдөр гэх ба зарим сударт энэ өдөр хүмүүс урвалтыг зөвшөөрөх, хуурах, залхуу назгай болох буюу ертөнцийн шуналд автахдаа амархан гэсэн байдаг. Та хамаг сайхан бүхнээ бодоод сүү өргөөд орж ирээд нэг аяга сүү уугаарай.
Үүлтэй бүрхэг харагдахгүй байсан ч хамаагүй шүү! туяа , энерги бол юуг ч нэвтэлж чаддаг. Гадаадад байгаа хүмүүст ч хамаатай шүү яг өнөөдрийн монгол цаг товоор хүсэл юугаа бодож өргөл юугаа хийж санасан бүхнээ шивнээрэй . Та бүхний минь юу санасан бүхэн сэтгэгчлэн бүтэх болтугай хурай хурай хурай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *