Л.Энх-Амгалан: Чанаргүй их дээд сургуулиудыг цөөлнө. Ирэх 9-р сарын 1-ны өдрөөс…

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбар ялангуяа их дээд сургуульд яаралтай реформ хийх гэж буй тухайгаа мэдэгдсэн нь олны талархлыг хүлээв. Учир нь манай улс 2000 оноос эхлэн бүх нийтээр дээд боловсрол эзэмшихэд маш ихээр анхаарах болсноор дээд боловсролын институцууд борооны дараах мөөг шиг олширсон.

Үүнийг дагаад дээд боловсрол эзэмших боломж хүн бүхэнд нээлттэй болсон нь нэг талаар амжилт ч гэлээ нөгөө талаар чанаргүй сургалт, төлбөр багатай дийлэнх их сургуулиуд дээд боловсролыг үнэгүйдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээс давсан боловсон хүчин бэлдэх болсоор 20-иод жилийг ардаа үдэв. Гурван сая гаруй хүн амтай манайх шиг улсад 88 их, дээд сургууль байгаа нь дэлхийн альч улсад байхгүй тоо. Гадаадулс орнуудын 100000 хүнд оногдох их дээд сургуулийн тоотой манай улсыг харьцуулбал Туркээс 13 дахин их, Германаас 5дахин их байдаг гэсэн судалгаа байдаг.

Өөрөөр хэлбэл, дээд боловсролын сургалтын байгууллагын тоо нь эдгээр орнуудаас харьцангуй өндөр хэдий ч сургалтын чанар, эрэмбээрээ гавихгүй байгаа нь манай тогтолцоонд гажуудал бийг Л.Энх-Амгалан сайд харсан учраас чанаргүй их дээд сургуулиудыг цөөлнө хэмээн хэлсэн хэрэг. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй их дээд сургуулийн 18 нь төрийн өмчийн, үлдсэн 75 нь хувийн хэвшлийн сургуулийн зургаа нь коллежийн ангилалд багтдаг байна.

Мөн магадлан итгэмжлэгдээгүй 14 дээд сургууль одоо болтол үйл ажиллагаагаа явуулсаар байна. Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, багшийн ур чадварыг сайжруулж, мэргэжлийн чиглэлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх зүй ёсны шаардлага нэн тэргүүнд тулгарч буй ч үүнийг салбар хариуцсан үе үеийн сайд нарын хэн нь ч хийгээгүй.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд их дээд сургуулийн удирдлагууд оюутнуудынхаа халаас руу өнгийснөөс бус тэдний мэдлэг боловсролд огтхон ч анхаараагүй.Оюутнууд төлбөрөө төлж л байвал сайн боловсрол эзэмших эсэх нь тэдэнд огтоос хамаагүй болж их, дээд сургуульд элсэж үнэ цэнэгүй дээд боловсролын тогтолцоог бий болгосон.

20-иод жил боловсролын салбарт идээ бээр шиг бугшсан энэ олон чанаргүй их, дээд сургуулидыг Л.Энх-Амгалан сайд яаралтай цэгцэлж чадвал ирээдүйд сайн боловсон хүчин олноор төрж улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нь лавтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *