Жирийн нэг орон сууцыг тансаг зэрэглэлийн элит орон сууц мэт харагдуулах 12 шийдлийг санал болгож байна.

Гэрээ үнэтэй биш ч чамин харагдуулах сонголтыг хайж байна. Та одоог хүртэл гэрээ яаж цэвэрхэн бөгөөд чамин харагдуулах сонголтоо мэдэхгүй яваа юм биш биз. Тэгвэл бид танд жирийн нэг байрыг чамиг тансаг зэрэглэлийн байр болгох гайхалтай 12 шийдлийг хүргэж байна.

1. Нам тавилга

© Martin Cathrae / flickr© gardener41 / flickr

Зай том талбайтай өрөө нь жижиг талбайтай өрөөнөөс ер нь л эмх цэгцтэй харагддаг. Тасалгааг том харагдуулахын тулд хана дагуулж тавьсан гал тогооны тавилгыг (жишээ нь шкафыг) яг таазанд тулгаж суурилуулах хэрэгтэй. Мөн хөшигт онцгой анхаарал хандуулаарай. Хөшгийг аль болох дээрээс өлгөхийг мэргэжлийн улсууд зөвлөж байна, мөн урт, өргөн байх нь илүү зохижтой.

Тиймээс цонхны хүрээнээс гаргаад таазнаас шал хүртэл, нэг хананаас нөгөө хана хүртэл байвал зүгээр гэдгийг сануулмаар байна. Энэ нь том цонхтой юм шиг сэтгэгдэл төрүүлнэ, эцсийн дүнд танай гэр илүү том харагдах юм.

2. Хээтэй материал ашиглахгүй байх

Хээтэй материал нь гэрийн тохижилтод 90-ээд оны үед ашиглагдаж байсан загвар. Энэ тренд аль хэдийн үеэ өнгөрөөсөн. Тэгээд ч хээ их болоод ирэхээр эмх замбараагүй харагдуулдаг муу талтай. Энэ байдлаас салахын тулд цэцгэн хээтэй 2 дэрийг цулгуу өнгийн дэрээр солиход л хангалттай. Туршиж үзээрэй, таны гэрт өнгө нэмээд ирэх шиг л санагдана.

3. Гэрэлтүүлэгтэй байх

Янз бүрийн сүүдэр эсвэл бүүдгэр гэрэлтүүлэг нь гэр орныг тав тухгүй бас эмх замбараагүй харагдуулдаг. Байгалийн гэрэл дутагддаг, нар сайн тусдаггүй бол гэрэлтүүлэг зайлшгүй нэмэх шаардлагатай.

Мөн хэд хэдэн аргууд ч бий:

Таазаа цагаанаар будах: тасалгаа илүү цэвэрхэн харагдахаас гадна мөн илүү цэлгэр харагдах болно. Хана, тааз руу тусах гэрэлтүүлэг суурилуулна. Нарийхан хүрээтэй 1 эсвэл 2 том толь өрөөндөө тавь. Толь гэрэл ойлгоно, нарийхан хүрээтэй тул нүсэр харагдахгүй.

4. Хар бараан өнгийн эд зүйл

Цагаан бас шаргал өнгө нь хар бараанаас зөөлөн бас даруухан харагдана. Бүүдгэр эсвэл бараан өнгөтэй тавилга өрөөг байгаагаас нь илүү хар бараан, бохир харагдуулна.

Цагаан байх тусам цэвэрхэн, бараан байх тусам бохир байдаг гэсэн бодол нөлөөлж байдаг. Ингэлээ гээд ханаа яаралтай цагаанаар будах эсвэл дэлгүүр орж цайвар шаргал өнгийн тавилга ав гэж ойлгож болохгүй. Хар бараан өнгөтэй тасалгаанд гэгээлэг өнгө нэмэх хэрэгтэй.

5. Нүсэр хөшиг

© depositphotos© depositphotos

Цонхны хөшиг 2-оос илүүгүй байх. Энэ хувилбар дээр нэмээд гурав дахь элемент ороод ирэхээр, тухайлбал дээрээс унжих чимэглэл нь, нэгдүгээрт нарны гэрэл ороход саад болно, хоёрдугаарт, цонхыг нүсэр харагдуулдаг. Том талбайтай өрөө байсан ч хамаагүй нарны гэрэл шууд оруулах хөшиг хийгээрэй.

5. Овор ихтэй тавилга

© kapustin_igor / depositphotos© depositphotos

Тавилга сонгохдоо тухайн өрөөний хэмжээнээс шалтгаалах нь мэдээж хэрэг. Хэтэрхий овор ихтэй эсвэл хэтэрхий жижигхэн тавилга гэрийн тав тухыг шууд эвдэж хаядаг. Гэр нэг бол овоолсон нэг бол хоосон мэт харагдах талтай. Өрөөнөөс 1-2 овор ихтэй тавилга, мөн ганц хоёр жижиг ширээг гаргахад л өрөө том бөгөөд загварлаг харагдаж болно.

7. Цахилгааны болон бусад утас

© goblinbox_(queen_of_ad_hoc_bento) / flickr

Хэрэв та цахилгааны бүх утсаа (зурагт, ширээний гэрэл, төрөл бүрийн уртасгагч, цэнэглэгч, лангийн утас) нууж чадвал гэр орон чинь ямар эмх цэгцтэй харагдахыг мэдэх үү?

8. Жаазтай зураг

Олон янзын жаазанд хийсэн гэрэл зураг нь таны гэрт тав тухыг авчрахгүй, харин ч эсрэгээрээ гэрийг эмх замбараагүй харагдуулна. Нэг төрлийн хэдхэн жааз үлдээхэд л хангалттай, бусдыг нь зургийн цомогтоо хийж хадгалаарай.

9. Хана дагуулж байрлуулах

© Zhyk1988 / depositphotos© MichalBalada / depositphotos

Бүх тавилгыг хана дагуулаад тавьчихлаар орон зай яагаад ч юм шахагдсан юм шиг харагддаг. Гэрээ цэвэр цэмцгэр харагдуулахыг хүсэж байгаа бол эд хогшлыг байрлуулах уламжлалт үзэл бодлоос татгалзах шаардлагатай. Жишээ нь, гал тогооны эсвэл зочны өрөөний ширээг өрөөний буланд биш голд байрлуулж үзээрэй.

10. Буйдангийн дэрнүүд

© depositphotos, © hiv360 / depositphotos

Гоёл чимэглэлийн зориулалттай дэр нь үнэхээр гэрийг чамин харагдуулна, гэхдээ цөөхөн байвал шүү дээ. Хамгийн тохиромжтой буйдангийн булан болгонд 2-3 ширхэгээр дэр байх нь. Буйдан дээрээ тэр чигээр нь дэр эгнүүлээд тавьсан бол замбараагүй л харагдахаас өөр зүйлгүй.

11. Хуучны номнууд

© depositphotos© depositphotos

Хүн болгон гэртээ байгаа бүх номоо номын тавиур дээрээ харагдуулахыг хүсэх нь ойлгомжтой.

Даанч энэ нь маш том алдаа юм шүү. Зөөлөн хавтастай номыг аль болох далд хадгалах шаардлагатай. Мөн цаг хугацааны хувьд үеэ өнгөрөөсөн номноос салах л ёстой.

Номын тавиураа сэтгүүлийн хуудас дээрх шиг харагдуулахыг хүсэж байгаа бол номуудыг бие биед нь ямар ч зай үлдээхгүйгээр нааж тавихаас зайлсхий. Нэг тавиур дээр 2-3 том биш ном байхад л болно. Тавиурын орон зайн 80 хувь дүүрсэн байхад л дүүрсэн гэж үздэг.

12. Дүүрэн юм чихсэн тавиур

Ил задгай тавиур дээр ном болон гэрийн гоёл чимэглэл, төрөл бүрийн эд хогшил хадгалахад тохиромжтой газар ч гэлээ дүүртэл нь чихэх ямар ч хэрэг байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *