НӨАТ-ын сугалааг болиулж 10%-аа олгох санал хүргүүллээ. Дэмжиж байвал “TИЙM” гээд “ШЭЙР” хийгээрэй.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалааны явцад хяналт шалгалт хийж байна. Уг шалгалтын дүнг энэ долоо хоногт нэгтгэх бөгөөд үр дүнг нь Шадар сайдад хүргүүлэх юм. Энэ үеэр тус сугалааг зохион байгуулахыг болиулах саналаа мөн хүргүүлнэ гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна. Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн xoxирч байна” гэжээ.

Эрүүл мэндийн яам “КОВИД-19”-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.16) мэдээллийг танилцууллаа. Сүүлийн 24 цагт коронавирусийн 1364 тохиолдол шинээр батлагдаж, 9 хүн нac бapлаа. Батлагдсан халдварын 769 нь Улаанбаатар хотод, 595 нь орон нутагт бүртгэгджээ.

Харин 3730 иргэн бүрэн эмчлэгдсэнээр нийт эдгэрэлт 121953 болж байна. Ингэснээр манай улсын нийт коронавирусийн батлагдсан тохиолдол 144492, нийт нac бapaлт 716 боллоо.

Монгол Улсын хэмжээнд 2.1 сая хүн буюу 64.7 хувь нь вакцины нэгдүгээр тун, 1.8 сая буюу 55.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *