В.Путин: Монголчууд бидний өмнө өвдөг сөxpөх ёстой.

Сүүлийн үед дэлхий дахинд тархаад байгаа Black Lives Matter (BLM) хөдөлгөөний талаар олон янзын үзэл бодол бий. Дэмжих нэгэн байхад дэмжихгүй  хүн ч бий.

RTVI телевизийн нэвтрүүлэгт орохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зөвлөх Владимир Мединский энэ талаар ярьсан юм.

Хөтлөгч Тина Канделаки “Сүүлийн үед зар сурталчилгаанд заавал б э л г и й н цөөнх, ө н г ө т а р ь с т а н оролцуулдаг шинэ хандлага гараад байна. Барууны орнуудад их дэлгэрч байгаа ч манайд бэлэн биш байна. Та энэ талаар та юу бодож байна” гэж асуужээ.

Владимир Мединский “Асуудал зар сурталчилгаанд ашиглаж байгаа хүмүүст биш ямар нэг үнэт зүйлд биш харин энэ хандлагаа хүчээр дэлгэрүүлэх гээд байгаад оршиж байгаа юм. Би энэ хөдөлгөөнийг сайн, муу гэж дүгнэхгүй. Гэхдээ шинэ хандлагыг нийгэм хүлээн авахад бэлэн байгаа эсэхийг үл харгалзан, xүчээр шахан тулгаж байгаа нь буруу. Хөлбөмбөгийн тэмцээний өмнө багууд өвдөг сөxpөн, эв нэгдлээ харуулдаг болж.

Тэд одоогийн х а р аpьvнуудын өвөг дээдэст хүндэтгэл үзүүлж байгаа байх, би мэдэхгүй юм. Үүгээрээ тэд юу илэрхийлэх гээд байна вэ? Хэн хэний өмнө буруугаа хүлээгээд байгаа юм бэ? Жишээ нь, Монголыг аваад үзье. Өргөн уудам, сайхан орон. Монголд хөлбөмбөг хэр хөгжсөнийг би мэдэхгүй. Гэхдээ хэрэв тэнд шигшээ баг байдаг бол тоглолтын өмнө оросууд бидний өмнө хоёр өвдгөө cөxpөн суу гэж шаардах хэрэгтэй.

Учир нь Чингис хааны удмын бидэнд учруулсан түүхэн xoxирол хэмжээлшгүй их. Х а р аpьcтнуудыг бooл болгон зарж байснаас хамаагүй их. Адилхан шаардья л даа. Тийм болохоор энэ хөдөлгөөн цаашдаа хаа хүртэл үргэлжлэхийг хэлж чадахгүй” гэж ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *