Жилдээ ганцхан удаа жинхэнэ уламжлалаа эpлийзжүүлмээpгүй байна.

Саяхан Наадмыг хийх ёстой гэж хэлээд олон мянган сонсогч болон ард түмнийхээ дургүйцлийг хөдөлгөөд байсан дуучин Ука маань дахиад л олны хэл амны бай болж зэ_вүүцлийг хүргэжээ. Эсвэл өмнөх дургvйцлийг нь төрүүлсэн сэтгэл нь тайтгараагүй байна уу гэлтэй.

Түүний баяр наадмын тоглолтонд өмсөж дуулсан чамин содон хувцас олны анхаарлын төвд орж олон мянган хүмүүсийн зэвvvцлийг хөдөлгөөд амжжээ. Учир нь юу вэ гэвэл хүмүүс дараах сэтгэгдлүүдийг үлдээгээд байна.

Үндэсний хувцсаа үндэсний биш болтол өөрчилсөн байна. Наадам бол МОНГОЛ гэж ямар улс вэ гэдгийг харуулдаг бидний бахархал шүү дээ. Урлагийн тоглолт тайзан дээр болох ч үндэсний их баяр наадам дээр бол үнэхээр алиа салбадай мэт харагдаж байна лээ. Баба брэнд эсгий ноосоор хувцас хийдэг ч үндэсний онцлог, амин чанарыг нь алдагдуулахгүй хийвэл илүү үнэ цэнтэй болов уу!

Baba ч гэнэ үү яага ч гэнэ үү энэ бүтээл Ука гэдэг хувь хүн өөрт нь ихэд таалагджээ. Харин төрийн хүндэтгэлийн уламжлалт их баяр наадамд нийцэхгүй байна. Монгол соёл, ахуй, ёс заншлаа мэддэг хүмүүс бол морь мал үргээмээр ш.ар.хадсан элээ шиг навсайсан хувцас гээд хэзээ ч таалахгүй ээ. Адуу малаа адгуулдаг тал нутгийн монгол ахуйд огт тохирохгүй.

Орчин үеэ мэдэр, энэ чинь урлаг гэж хэлэх дуртай хүмүүст хандаж: Харин та нар ядаж жилдээ ганцхан удаа жинхэнэ Уламжлалаа мэдэр, ёс заншлаа хүндэл гэж хэлмээр байна. Наадам өөрөө уламжлалт, ёс заншлаа дээдэлсэн баяр, УЛАМЖЛАЛТ гэдэг үгийн утга өөрөө юуг илэрхийлдэг юм, үнэ цэн юунд оршдог юм, түүнийг өнөө цагт залгамжлахын тулд юугаар яаж илэрхийлдэг юм?!

Хүний нийгэм орчин үежих тусмаа улам алсран холдох хуучны соёл, ёс заншил үнэд орж, уламжлалаа эрлийзжүүлэхгүй цэврээр нь байгаагаар нь хадгалах хүндлэл, бахархал, үнэлэмж, ухамсар, сэтгэлгээ өсдөг. “Юманд учир суманд гичир” гэгчээр урлаг байх тусмаа нарийн утга, өргөн агуулга зохицол, гоо зүйн өндөр мэдрэмжийг хүмүүст түгээх ёстой л доо.

Хэрхэн мэдэрч, хүлээж авах нь ард түмний эрх, урлагийн бүх бүтээл гагцхүү ард түмний шүүлтүүрээр л шигшигдэн үнэлэгдэж, сор бүтээлүүд нь үлдэх ёстой. Наадмаас бусад үед “орчин үеэ мэдрээд”, дуртайгаа өмсөөд, дуулаад, дурлалцаад явцгаа л даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *