9-р сарын 1-нд шинэ хичээлийн жил эхлэх эсэх нь эргэлзээтэй байна.

Европын улс орнуудад дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо тогтвортой нэмэгдэж байна. Их Британи улсад цар тахлын 3 дахь давалгаа энэ хувилбараар үүсгэгдсэн халдвар зонхилж, 11 хоногийн дотор өвчлөлийн тоо 2 дахин нэмэгдсэн байна.

Их Британи улсад дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн 99% нь 6 дугаар сарын дунд үед бүртгэгдсэн бол Европын Өвчний Сэргийлэлтийн Төвөөс гаргасан таамгаар 8 дугаар сарын сүүлч гэхэд Европын бусад улс орнуудад бүртгэгдэх коронавируст халдвар (КОВИД-19)-ийн тохиолдлын 90% нь дельта вирүсийн шалтгаантай байна гэж үзэж байна.

Англи, Шотланд улсад хийсэн судалгаагаар дельта хувилбарын вирусээр өвчилсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илүү хүнд илэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл альфа вирустэй харьцуулахад 2 дахин их байгааг тодорхойлсон байна.

Мөн манай хөрш ОХУ-д коронавируст халдварын улмаас нийт 5.733.218 (+25.766) хүн өвчилж, 141.501 (+726) хүн нac бapcан байна. 2021 оны 6 сарын эхний долоо хоногоос хойш тохиолдлын тоо ОХУ-д эрс нэмэгдсэн байна.

ОХУ-ын Москва хотод бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын 90% хувь нь дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн байна.

ОХУ-д 2021 оны 6 сарын 29-нд илүү а ю у л ихтэй дельта хувилбарын вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ бүх мэдээллээс харж үзэхэд шинэ хичээлийн жил буюу 9 сарын 1-ны өдөр гхэд ДЕЛЬТА хувилбар дэлхий дахинд шинэ сорилт болж ирэх нь байна. 12-оос доош насны бяцхан хүүхдүүд маань хамгийн эpcлэлтэй болж хувирна. Тийм учир шинэ хичээлийн жил магадгүй 9-р сарын 1-нд эхдэхгүй ч байж болзошгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *