Будааны усаар нүүрээ угаах

Будаа нь витамин, эрдэс бодис, антиоксидантаар баяжмал бөгөөд арьсыг хөгшрөлтөөс хамгаалж, тайвшруулдаг байна. Гэртээ будаа урьдчилан дэвтээж тавиад тогтмол угааж хэвшээрэй.
Нүүр угаагч порлон ашиглах
Гараараа нүүрээ угаах нь нүүрний арьсанд тийм ч сайн биш ба бактерыг бүрэн цэвэрлэж чаддаггүй байна. Тиймээс Япончууд нүүр угаагчийг түгээмэл ашигладаг байна.
Далайн байцаагаар нүүрэндээ маск тавих

Япончууд далайн бүтээгдэхүүнийг тэр тусмаа байцааг хоолонд ч мөн арьсандаа ч маш сайн ашиглахаа мэддэг. Энэ нь нүүрийг илүү толигор болгодог байна.
Хоолны дэглэх барих

Япончууд илүүдэл жингүй улс гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Түүний нууц нь хоолны дэглэм юм.
Их идэж болох зүйлс: Загас, хүнсний ногоо, далайн байцаа, ногоон цай, жимс, мисо
Бага хэмжээгээр идэх зүйлс: Элсэн чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүн
Коллагенээ дэмжих

Энэ нь арьсны чухал бүтцийг бүрдүүлж байдаг бодис бөгөөд энэ алдагдахад арьс хөгширдөг. Ясны шөл, загас, тахиа, өндөгний цагаан, исгэлэн жимс зэргийг хүнсэндээ нэмж хэрэглээрэй.
Арьсаа байнгын чийгшэлтэй байлга

Япончууд усанд орохыг эмчилгээний журмаар ашигладаг. Халуун ус хүний биед эрдэс бодис шингээж, арьсыг тайвшруулж залуу харагдуулдаг. Үрэвсэл буулгах, нойрны дуршил нэмэх чухал ач холбогдолтой байдаг.
Нарны тос байнга хэрэглэ

Япончууд нарнаас аль болох зайлсхийдэг. Энэ нь нарны хэт ягаан туяаны гэрэд бидний арьсыг гэмтээж, хөгшрөлтийг хурдасгаж толбо үүсгэдэг байна. Тиймээс нарны тос заавал тшрхэж хэвшээрэй.