“Цалинтай ээж”-ийн 50,000₮-ийг 200,000₮ болгох санал гаргажээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сар болгон олгогддог “Цалинтай ээж” 50.000 төгрөгийг 200.000 төгрөг болгох санал гаргажээ. Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувьтөрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх ТОЛГОЙЛСОН ЭХ /ЭЦЭГ/-Т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгасан.

Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзэж сар болгон олгогддог 50,000 төгрөгийг 200,000 төгрөг болгох санал гаргалаа.

Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цалинтай ээж” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх юм. Эх сурвалж: MEDEE,XYZ

“Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг энэ сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хийхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан Баянбүрдийн тойрог орчмын авто замыг тав хоногийн хугацаанд хааж буй юм.

Иймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид Баянбүрдийн тойргоос бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *