Эмч: За чи намайг сайн дагаад миний араас сайн гүйгээд л бай. Би л чамайг жирэмсэн болгож өгнө.

Сайн байцгаана уу. Та бүхэнтэй өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагаа хуваалцахын зэрэгцээ бусдад тусламж болж магадгүй гэсэн үүднээс энэ бүхнийг бичиж бууна. Би хоёрдогч үpгүйдэл гэсэн оноштойгоор 7 жил явсан. Нөхөр бид 2 нэг хүүтэй аз жаргалтай гэр бүл. Хүү маань одоо 10 настай.

Хүүгээ дүүтэй болгоё хэмээн хичээж эхэлсэн тэр өдрөөс амьдрал нэг л асуултыг тойрон эргэлдэх болсон юм. Монголын хамгийн сайн гэсэн эмч нарын тухай нэлээд сайн асууж сураглаж байгаад “…” эмнэлгийн Б эмчийг сонгон очсон.

Эмч надад: За чи намайг сайн дагаад миний араас сайн гүйгээд л бай. Би л чамайг жирэмсэн болгож өгнө гэж хэлсэн. Намайг дотор эхогоор үзсэн. Тэгээд эм бичиж өгсөн. Эмээ ууж дуусгаад 5 хоноод ир гэсний дагуу дахин очиж эход харуулсан. Иймэрхүү маягаар хэсэг хугацаа өнгөрсөний дараа үрийн сувгийн битүү эсэхийг шалгахаар рентген зураг авсан.

Энэ зураг авах процессийг эмэгтэйчүүд сэтгэх гэж ойлгоод үүний дараа жирэмсэлнэ гэж хүлээгээд их цаг алддаг юм билээ. Зураг авах үед тэсвэрлэх аргагүй өвдсөн тул зураг авахаа шууд зогсоогоод гарсан зургаар нь онош тавих шиг болсон. За тэгээд эмч зургийг минь үзсэнээ чамд xaгалгаа хийнэ гэж хэллээ. Та яг ямар онош гаргаад яагаад xaгалгаа хийх гэж байгаа юм бэ. Xaгалгаагаар та надад юу хийх вэ, ямар үр дүн үзүүлэх ёстой вэ гэсэн асуултанд xaгалгааны үнийг тод хэлсэнээ чамайг нээж харчихаад хаачихна даа гэж хэлсэн нь толгой руу цохиод авах шиг л сэтгэгдэл төрүүлсэн.

Тэр хүний араас мөнгө, цаг, сэтгэл санаагаа баран 2 жил гүйсний эцэст ийм хариу сонсох үед тэр эмч над руу огт харалгүй сонин уншиж сууж байлаа. Тэр хүн миний рентген зургийг тогтож ч хараагүй. Тэндээс гарахдаа би маш сонин болчихсон байсан. Хамгийн гол нь энэ эмч дээр дахин ирэхгүй гэдэгээ л сайн мэдэж байлаа.

Ингээд бүх зүйл эхнээсээ эхлэх хэрэгтэй болов. Дараагийн сонгосон эмч маань “…….” эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч Ц байлаа. Учир зовлонгоо эхнээс нь ярин уулзахад эмч намайг нэгэн гормоны хэмжээг тогтоох шинжилгээ өг гэсэн. Тэгэнгүүт Б эмч надаас өндөгний цycны шинжилгээ ч авалгүй таамгаар эмчилж байсныг ойлгосон.

Гэвч бүх зүйл нэгэн хэвийн давтагдаж эхэллээ. Эмч намайг мөн л ямар нэгэн эмийг тодорхой хугацаагаар, зарим нь 3 сараар уу тэгээд ир гээд л явуулна. Ууж дуусаад ирэхээр эмээ солиод өөр эм уу гэнэ. Ингэж явсаар жилийн дараа нэгэн нэмэгдэл тэжээл уухыг зөвлөхийн зэрэгцээ хагалгаанд оруулж л яасныг чинь харахаас өөр арга алга. Хэлж мэдэхгүй байна гэсэн. Энэ хугацаанд миний нас явахын зэрэгцээ мөнгө гарын салаагаар урсах мэт л үрэгдсээр л байсан. Хүүхэдтэй л болж байвал гээд байдагаа барин гүйх хүүхнүүдтэй зэрэгцэн 7 жил эмч нарт итгэн гүйсний эцэст очих эмч ч үгүй, итгэх эмнэлэг ч үгүй болов.

Ингээд нөхөтэйгээ ярилцаад Хятад Солонгос эмнэлгийн аль нэгийг сонгон явж үзүүлэх боллоо. Бидэнд өөр арга үлдсэнгүй. Нөхөр маань намайг монголд xaгалгаанд оруулахыг хүсээгүй. Тэгээд Бээжинг сонгон очоод олон жилийн танил өвөрмонгол эмэгтэйд учираа хэлбэл тэр биднийг нэгэн эмнэлэгт дагуулан очсон юм. Энэ эмнэлэг нь Бээжин хотын төвд байрлах хувийн эмнэлэг бөгөөд олон улсын ДЭМБ-д бүртгэлтэй, асар өндөр хариуцлагатай маш сайн эмнэлэг байсан.

Биднийг очингуут хамгийн түрүүнд манайхны хэлдэг мазокын шинжилгээ аваад, шээс, цусны шинжилгээ авсан. Мөн дотор эход харсан. Энэ бүхэн хэдхэн минутын ажил болсон бөгөөд хариу нь 10 минут болоод л гарчихдаг юм билээ. Эмч бүх хариуг хараад бүгд зүгээр гарсан тул нөхрийг шинжилнэ гэлээ. Нөхрийн эр эсийг шинжилж үзээд нөхрийн талаас ямар ч асуудал байхгүй гэдэгт бүрэн итгэлтэй болсоны дараа бүх анхаарлаа надад төвлөрүүлсэн.

Дараагийн шатны шинжилгээ нь сувгийн битүү шалгах рентген зураг авахуулах байлаа. Би урд нь монголд хийлгэх үед асар их өвдсөнийг санаж байсан тул дотроо айж байсан. Гэтэл тэгж их өвтгөлгүй зургийг хэдэн янзаар авчихаж байна лээ. Ачтан эмнэлэг намайг нэг өрөөнд оруулж н_үцгэлээд богино халат нөмөргөөд үт_рээ рүү бөөн гуурс хийснээ үзүүрийг нь хайчаар тогтоогоод өөрөө бариад намайг дагаад яв гээд коридорт зогсох олны дундуур дагуулан явж байж өөр давхарт байрлах рентгенд зургийг минь авч байсан юм.

Буцахдаа тэр замыг дахин туулж байж хувцасаа олж өмсөж байлаа. Гэтэл хятадууд бүгдийг надад тав тухтай байхаар хийж байсан нь гайхалтай. Зураг бараг 2 минутын дараа л гарсан байх. Ингээд эмнэлгийн хаалгаар ороод л хагас өдрийн дараа би өөрийнхөө үнэн оношийг тогтоолгочихсон зогсож байлаа.

Ингээд тогтоочих зүйлийг 7 жил явуулсан байна лээ дээ манай эмч нар. Онош гармагц намайг xaгалгаанд орох шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлээд яг юу нь яасан болон xaгалгаагаар надад яг ямар зүcэлт хийж яг юуг яах тухай дэлгэрэнгүй ойлголт өгөөд эцэст нь xaгалгаа хийснээр ямар үр дүн хүлээж байгаагаа эмч маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн. Би xaгалгаа хийлгэхийг зөвшөөрлөө гэнгүүт дахин хэд хэдэн шинжилгээ хийх болов.

Намайг xaгалгаа хийгэж чадах эсэхийг тогтоохын зэрэгцээ бусад эрхтнүүдийг эхогоор үзэж шинжилдэг юм билээ. Ингээд л очсоныхоо маргааш xaгалгаанд ороод 2 хоногийн дараа эмнэлгээс гарч одоо монголдоо ирчихээд энэ бүхнийг бичиж сууна. Миний 7 жил цаг алдсан хугацаа хайран байгаа ч одоо надад үр хүүхэдтэй болох бүрэн итгэл төрсөн бөгөөд тэр эмнэлгийн эмч нарт маш их баярлаж байна.

Эмч хүн ажилдаа ямар их нарийн чанд хариуцлагатай хандах ёстойг, эмчлэх дэс дараалал ямар байдагийг, эмч сувилагч нар хүнтэй яаж харьцах ёстойг, эмнэлгийн зохион байгуулалтаас ачаалал их бага байх нь шалтгаалдагийг тэнд үзлээ. Хагалгааны дараа надад эмч нарын баг яг ямар хагалгаа хийгээд ямар үр дүнд хүрсэнээ маш энгийн үгээр ойлгомжтой тайлбарлаж өгсөний зэрэгцээ хагалгааг бүрэн эдгэтэл уух эм тариаг бүгдийг өгч явуулсан.

Миний хэвлий дотор авсан олон өнгөт зургуудаар тайлбарлаж өгсөн нь, xaгалгааны өмнө хойно ямар болсоныг зургаар үзүүлсэн нь надад илүү ойлголт өгч байсан. Энэ эмнэлэг цэвэр нөхөн үржихүйн эмнэлэг бөгөөд хүүхэдтэй болгодог эмнэлэг юм билээ.

Харин төрөх болбол өөр эмнэлэгт очдог бололтой байсан.Ганц эмэгтэйчүүдийн ч биш эрэгтэйчүүдийн бүх талын оношилгоо хийж xaгалгаа хийдэг юм билээ. Эцэст нь хэлэхэд намайг дагуулж очин бүх хугацаанд хамт байж тусалсан Улаанаа хэмээх энгийн даруу өвөр монгол эмэгтэйн тус маш их байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *