Хөдөөний айлууд ирэх зочид доо дурамжхан байгаа гэнэ. Учир нь тэд ирэхээрээ…

Ээнээ гэх иргэн өөрийн цахим хаягт ийнхүү нийтлэж ээ. Танд ч бас хүргэх нь бидний үүрэг.

Таминь, хөдөөний айлд оччихоод идэхээс өөр идгүй буг болоод хэвтээд байв. Хөдөө явахаас өмнө машиндаа жаахан анхааръя гээд автозасвар дээр өдрийн тал очерллоо. Хөдөөний нэг ах ажил мал хэцүүдлээ гээд байхаар нь урдуураа оруулчихсанд ах их баярлав аа. бид тамхилж жаал хөөрөлдөв.

Тэднийд баахан хүн ирэх гэж байгаа тул гурил будаанаас эхлээд бэлтгэл хангах гээд аймаг орж ирсэн байв. Ах ирэх зочиддоо дурамжхан байгаа гэнэ. Тэднийд хүүхэд ахуйдаа ирж унага татаж, хонины шавхай малтаж, сур элдэж, тугалын наагуур цаагуур гүйдэг байсан жаалууд одоо элдэв зо_влон, эм тан, сүлжээний бээзнэс ярьсан бүдүүн бүдүүн харчууд хүүхнүүд болж, өөрсөд шигээ нүдний шилтэй, бөөрөнхий хүүхдүүдтэй болж, ямба нь дийлдэхгүй их хэцүү байдаг гэнэ.

Өнөө бөөрөнхий хүүхдүүдэд нь цагаан идээ шингэхгүй энд тэнд чацга харван, халуун зунаар ханиад хүрч, үд өнгөртөл орон дотор тэлчилдэг гэнэ. Аав ээжүүд нь нэг л их өмнөө хоол унд зөөлгөж эрхэлсэн нөхдүүд, эрчүүд нь унага татаад өгөхгүй, эмс нь үнээ тугал нийлж байхад ажиггүй утсаа ухаж хэвтдэг гэнэ шүү.

Үгүй ядахдаа сүх гартаа бариад ганц цуцал хагалаад өгөхгүй залуус, сүү дэвэрч байхад ухасхийх сэтгэлгүй хүүхнүүд, хормой мод оруулаад өгөхгүй жаалууд ирж арав хоног дарна гэнэ. Хонь гаргавал гэдэс толгой идэхгүй дандаа тураг мах зооглох, зүгээр ч үгүй элдэв халуун нясуун ногоотой хольж иддэг, ах эгч хоёрт тэр үнэр танар нь хэцүү байдаг гэгчлэн нарийн бүдүүн зовлон ярьж байна.

Одоо очоод давын өмнө гүнзгийхэн жорлон ухна гэнэ. Үнэн шүү таминь. Хөдөөгийнхэн зун маш их завгүйн хажуугаар хотын төрөл саднаа арчлах тордох давхар ажилд унадаг нь хэцүү. Та нар минь тус болж чадахгүй бол ихээхэн дарамт бүү учруулаарай. Өөр зүйлгүй дээ. Уншсанд баярллаа.

Та эндээс нэгийг ойлгосон гэж найдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *