Х.Баттулга жүдо бөхийн тамирчдын бэлтгэлтэй танилцлаа.

Саяхан Ерөнхийлөгчийн суудлаас буусан Х.Баттулга өөрийн үндсэн ажилдаа орлоо.

Олимпийн наадам эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. “Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын жүдо бөхийн тэмцээн долоодугаар сарын 24-өөс 31-ний хооронд явагдаж өндөрлөх юм. Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн явцтай танилцлав.

Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад олимпийн бэлтгэлээ базааж байгаа юм байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнийг дахин танилцуулахад:

Эмэгтэй

  • 48кг жинд МУГТ М.Уранцэцэг
  • 52кг жинд ОУХМ Л.Сосорбарам
  • 57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа
  • 63кг жинд ОУХМ Б.Ганхайч
  • 78кг жинд ОУХМ О.Мөнхцэцэг

Эрэгтэй

  • 60кг жинд МУГТ Д.Амартүвшин
  • 66кг жинд ОУХМ Ё.Басхүү
  • 73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар
  • 81кг жинд Саиед Моллай
  • 90кг жинд ОУХМ Г.Алтанбагана
  • 100кг жинд МУГТ Л.Отгонбаатар

100кг жинд МУГТ Ө.Дүүрэнбаяр нарын тамирчид барилдана. Харин шүүгчээр /IJF/ Олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг оролцохоос гадна холимог багийн тэмцээнд өрсөлдөх юм байна.

Монгол залуус алтан соёъмбот төрийн далбаагаа Токиогийн тэнгэрт өндрөөс өндөрт мандуулна гэдэгт ард түмэн бид итгэлтэй байна.

Нийт оролцож байна залуусдаа амжилтыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *