Хотоос гарсан хүмүүсийг оруулахгүй, зyн дуустал oнц бaйдaл зарлах санал гарчээ.

Засгийн газрын шийдвэрээр баяр наадмын үйл ажиллагаа цуцлагдсан ч 9 хоногийн амралтыг хэвээр батласан билээ. Зуны дэлгэр цагаар олдсон энэ завшааныг ашиглахыг хүссэн олон мянган хүн хөдөө орон нутаг руу цувсаар байна. Монголчуудыг хошин шогийн мэдрэмжтэй ард түмэн гэдэг.

Хэдийгээр 2 жил шахуу цар тахлын аюул дунд айдастай амьдарч байгаа ч хошин шогийн мэдрэмжээ алдсангүй. Сүүлийн өдрүүдэд сошиал сувгуудаар хамгийн олон хүнд хүрч, олон хүн хуваалцсан хошигнол бол яах аргагүй хотод үлдсэн хүмүүсийг егөөдсөн доорх хошигнол байлаа.

UB-д үлдсэн хүмүүсийг 3 ангилна. Машин байхгүй, Мөнгө байхгүй, Царай байхгүй. Тэгвэл хотод үлдсэн хүмүүс ч бас мөчөөгөө өгөлгүй хариуг нь барьж байна. Олон хүн хотоос гарсан дээр нь зун дуустал онц байдал зарлаад нэг хэсэгтээ цөөхүүлээ сайхан байя, гэсэн егөөдөл олон хүний дэмжлэгийг авч байна.

Бүтэн жилийн турш замын түгжрэлд өдрийн ихэнхийг өнгөрөөж стрессдэж бухимддаг олон хүн, амралт зугаалгаар хотоос гарч чадаагүй ч илт сэлүүхэн болсон хотын замын ачаар сохорсон биш завшиж байгаагаа хэлж байна.

Олдсон боломжийг ашиглаад сайхан л байна. Салхилмаар байвал түгжрэхийн зовлонгүй юм чинь хотоосоо зайдуухан гарчихаад. Оочирлохгүй, түгжрэхгүй, бухимдахгүй хотод үлдсэн хэд маань ч жаргаж байна дөө.

Түүнээс шууд дээрх арга хэмжээг авна гэдэг мэдээлэл xyдал гэдгийг та бүхэн сайн ойлгоорой.

Иргэд та бүхэн минь үнэн бодит мэдээ мэдээлэлд итгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *