Хадны зураг бол та бүхний хайраа зарладаг газар биш!!!

Монгол Улс хадны зургийн дурсгалаар баялаг орон. Түүх соёлын хосгүй үнэт өв болсон хадны зураг нь та бидний хайраа зарлаж, дурсгалаа мөнхөлдөг талбар биш гэдгийг сана.

Та хайртай хүндээ хайраа илэрхийлмээр байгаа бол соёлын үнэт өв болсон хадан дээр бус захиа бичиж, зурвас илгээж, уулзаж ярилцахыг зөвлөж байна. Бас анги хамт олон, найз нөхдөөрөө очсон нь “ТЭДЭН оны төгсөлт, ТЭД дүгээр сургууль, … анги”, эсвэл “Бидний нөхөрлөл үүрд…” гэх мэт дурсгалын үгсээ хад чулуун дээр сийлж, элдэв зүйл бичиж, эрээчиж сараачин, соёлын өвийг гэмтээн, байгаль орчноо бохирдуулахгүй байхыг хүсэж байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *