Жүжигчин Ариука, реппэр Цэцэ нарын зүй бyc үйлдэл олны xapаалыг барав.

Эмоци продакшны жүжигчин Ариукагийн фэйсбүүк хуудаснаа байршуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулжээ.

Учир нь тэрбээр аялалын явцад машины Sun-roof буюу дээд салхивчаар гарч зорчигчийн аюулгүй байдалд нөлөөлөх үйлдэл гаргасан бөгөөд олон нийт түүний замын хөдөлгөөний хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцохыг шаардаж эхэлжээ.

Олон нийтийн анхаарлын төвд байдаг, олны танил жүжигчин бусдад буруу үлгэр дуурайл үзүүлсэн хэмээн олон нийт бухимдаад байгаа юм.

Түүнчлэн өөр бусад олны танил эрхмүүд ч үүнд багтаж мөн шүүмжлэл хүртээд авав.

Үүний нэг нь реппер Цэцэ бөгөөд тэрбээр мөн явж байгаа машины гадна зүүгдэж өөрийгөө эpcдэлтэй байдалд оруулсан зураг цахим орчинд таржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *