Далай ламаас оюyны хувьд тусгaap тогтнохын тулд төрөөс 5 арга хэмжээ авах хэрэгтэй.

Философич С.Молор-Эрдэнэ Далай ламыг монголд ирэхээс өмнө тулгарах эpcдэл, гарч болох сөрөг үр дагаварын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа сэрэмжлүүлж, бичиж, ярьж байсныг уншигч Та санаж байгаа бизээ.

Далай ламын манай улсад хийсэн айлчлалтай холбогдуулж БНХАУ-ын төрийн зүгээс албан ёсоор эcэpгүүцэл үзүүлсэн бөгөөд харин үүнд С.Молор-Эрдэнэ бээр, “Монголын талаас дорвитой өндөр түвшний хариу тайлбар хийж, улс орны амьдралд гарах cөpөг үр дагаварыг арилгах хэрэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв.

Түүний “Далай лам бол Монголын тусгаар тогтнолын дайcан” гэсэн агуулгатай цуврал ярилцлагууд саявтархан нийгэмд шуугиан тарьж, сошиал орчинд хэлэлцүүлэг гол сэдэв болсныг ч бас мартаагүй биз ээ.

Тэгвэл бид энэ удаа уншигчдын хүсэлтээр “Эксперт ярьж байна” ярилцлагын буландаа түүнийг дахин урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өчигдөр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Хятадын талаас албан ёсоор уучлалт гуйлаа. Түүний тайлбарыг Та юу гэж үзэж байна, хангалттай хариулт өгч чадсан болов уу?

-Далай ламыг ирэхэд Монголын төр хүлээж аваад уулзаж байна гэдэг нь ша_шин, төр хоёулаа урьсан байна гэсэн үг. Яагаад хоёулаа урьсан бэ гэхлээр өнөөдрийг хүртэл Монгол Улсын төр нь ша_шнаасаа хамааралтай, ша_шинт төр гэдэг нь харагдлаа.

Төрийн бүх үйл ажиллагаа ша_шинтай хамаатай, ша_шны бүх үйл ажиллагаа төртэй хамаатай гэж ойлгодог учраас сая Хятадад тодорхой хариулт өгсөнгүй. Товчхондоо, ша_шинт төртэй учраас Далай ламыг яагаад урьсан бэ гэдэгтээ дорвитой тайлбар өгч чадаагүй гэсэн үг.

Зүй нь бол Монголын төр Хятадын талд улс төрийн өндөр түвшинд хариулт өгөх ёстой байсан. Гэтэл өчигдрийн энэ хариулт бол хариулт биш. Улс төрийн хариулт биш, тэр тусмаа төрийн хариулт ч биш. Энэ бол зүгээр хувь хүний уучлаарай, за зүгээр шүү дээ л гэсэн хариулт байна.

Түвд, Хятадын нэг хэсэг гэдэг бол ойлгомжтой зүйл. Далай ламыг дахиж нутагтаа оруулж болохгүй гэж би бичсэн. Тэр бол харин биелэгдсэн байна. Энэ бол амлалт. Үндсэндээ Ц.Мөнх-Оргил сайдын уучлал гуйсан асуудал бол хариулт биш, зүгээр нэг амлалт болжээ. Хариулт өгч чадсангүй.

Амлалтаа биелүүлэх эсэх нь ч тодорхойгүй байна. Цаашдаа Далай ламыг ша_шны шугамаар ч оруулахгүй гэдгийг тодорхой болгох ёстой байсан. Энэ бол маш чухал. Улс төрийн өндөр түвшний хариултууд тов тодорхой байх ёстой. Найзуудын хоорондын хоосон яриа шиг байж болохгүй.

Далай лам орж ирж бидэнд ийм их xoxирол учруулсны дараа сөрөг үр дагаврыг арилгах, хэн хэнтэй хари_уцлага тооцох, цаашид дахин давтагдахгүй болгохын тулд төр ямар ямар арга хэмжээ авах гээд тов тодорхой байх ёстой. Урьсан, оруулсан, хүлээж авсан бүх эздүүд, албан тушаалтнуудтай хари_уцлага тооцох ёстой.

-Бид яагаад улс орон даяараа Далай ламын тоглоом болчихвоо. Хятадаас уучлалт гуйж нэр нүүрээ бараад дээрээс нь эдийн засгийн ихээхэн xoxирол амсах шиг боллоо. Үүний бодит шалтгаан юу вэ?

-Бид түүхэндээ үеийн үед Түвдийн шарын ша_шнаас болж xoxирч явсан. Урагшаа хөгжиж чадахгүй, эрх чөлөө байхгүй, тусгаар тогтнол байхгүй, бие даасан улс болж чадахгүй, олон зуун жил Богд гэдэг түвд хүнээр дамжуулан түвдээс хамааралтайгаар амьдарч ирсэн.

Монголын төр, шашин хоёрыг хоёуланг нь xapийн хүн атгаж байсан. Гэсэн хирнээ энэ бодит байдлыг гуйвуулан тайлбарлаж, Монгол лам нараар гар хөл хийж орчин үеийн Монгол улс урагшилж хөгжихөд саад болсныгоо хэзээ ч хэлдэггүй.

-1939 оны хэл_мэгдэл тэгэхлээр юу болж таарах билээ?

-1939 оны хэл_мэгдэл бол Монголчуудын хэл_мэгдэл болохоос лам нарын хэл_мэгдэл биш. Улс орон хөгжих гэтэл түвдийн шарын шашин Монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж зо_долдуулсан. Бидний хөгжлийг зуу, зуун жилээр хойш татах гэж оролдсон ийм л зүйл болсон.

Далай ламд ингэж их бууж өгсний бас нэг том шалтгаан бол төр тэр чигээрээ муxap cүcэгт идэгдсэнтэй холбож ойлгож болно. Албан тушаалтнууд бүгд муxap cүcэгтэй. Цаашлаад компаниудын захирлууд мөнгөтэй баячууд, фео_далууд бүгдээрээ му_хар сү_сэгтэй байна шүү дээ.

-Ийм нөхцөл байдалд бид яах ёстой вэ?

Мухар сүсгийг цаашид төрийн түвшинд ингэж гарахгүй болгох арга хэмжээнүүдийг л авах ёстой.

-Ямар арга хэмжээнүүд байж болох вэ?

-Төрийн зүгээс авах арга хэмжээнүүд гэвэл хамгийн түрүүнд, төрийн бүх албан байгууллагууд, боловсролын бүх байгууллагууд, их дээд сургуулиуд, номын сангуудаас Далай ламын зургийг а в ч х а я х. Үүнийг Үндсэн хуулийн цэц хийх хэрэгтэй.

Яагаад гэвэл төр ш а ш н а а с ангид байна гэсэн Үндсэн хуулийн чухал заалтыг ноцтой з ө р ч и ж байгаа учраас Үндсэн хуулиа сахиулах ажлыг хариуцсан байгууллага нь хийх ёстой. Ш а ш и н шүтэх эсэх нь хувь хүний өөрийн асуудал байх ёстой атал өнөөдөр төр нь ш а ш н а а с а а хамааралтай болчихсон байна.

Гэртээ бол хүн ямар ч шашнаа шүтэж болно. Харин төр гэдэг зүйл ш а ш н а а с ангид байх ёстой.

Хоёрдугаарт, Монгол улсад с ү м х и й д нэрийн дор т ү в д х э л дээр уншиж байгаа бүх ном судруудыг Монгол хэлрүү орчуулах ёстой юм. Б и б л и хүртэл орчуулагдаад Монгол хэл дээр байна. Энэ ажлыг Боловсролын яам хариуцаж хийх нь зөв.

Гуравдугаарт, хадаг нэртэй т ү в дийн цэнхэр даавууг хөдөө орон нутгийн уул ус бүхий л байгууламжуудаас авч, байгал орчноо цэвэрлэж авах явдал. Энэ ажлыг Байгаль орчны яам хийх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Цагаан Сарыг буцааж ард түмний баяр болгох. Өнөөдөр Цагаан сар л а м нарын баяр болсон. Төрийг төлөөлж буй хүмүүс албан тушаалтнууд өглөө уралдаж л а м дээр очиж золгоно, л а м нар өдөржингөө зурагтаар т ү в д хэл дээр ном уншина.

Цаашид Цагаан сараар л а м нар Гандангаа хаагаад өөрсдөө энгийн хувцсаа өмсөөд гэртээ харьж баярладаг болгох, цагаан сараар л а м нар ямар нэгэн үйл ажиллагаа хийхийг xopиглох ёстой.

Яагаад гэвэл Цагаан сар бол ард түмний баяр. Цагаан сараар Гандан явж л а мтай золгох биш, Чингисийн талбай дээр өндөр настнууд эсвэл төрийг төлөөлөх Ерөнхийлөгчтэйгээ, эсвэл Ерөнхий сайдтайгаа золгох хэрэгтэй.

Тавдугаарт, даншиг нэртэй Богдоос гаралтай, л а м нарын наадмыг xopиглох. Энэ нь бас л т ү в дээс гаралтай бүх юм нь т ү в джсөн ийм арга хэмжээ шүү дээ. Т үв дээс тусгаар тогтноё гэвэл баяр наадмуудаа энэ мэтчлэн Монгол болгох зайлшгүй шаардлагатай байна.

-Таныхаар төрийн түвшинд ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна. Тэгвэл хувь хүмүүс юу хийх вэ?

-Хувь хүмүүс хамгийн түрүүнд төрийн алдааг ухамсарлах хэрэгтэй. Хэрвээ ламаас т ү в д нэр авсан бол тэр нэрээ сольж Монгол болгох хэрэгтэй. Үүнд төрөөс шуурхай дэмжиж Иргэний бүртгэл зэрэг байгууллагууд тусгай үйлчилгээ үзүүлэх. Улс даяараа Монгол нэртэй болох хөдөлгөөн өрнүүлэх явдал.

Ээж нар хүүхэд залуучуудыг ямар нэгэн байдлаар дарамтлаж лам руу авч явахыг хори_глох. Ингэсэн тохиолдолд зохих хариуцлагыг тооцдог болох. Ламаар ном уншуулах гэсэн үйлчилгээг хуулиар хо_риглох.

Лам нар зөвхөн сүм хийддээ л үйлчилгээ явуулна, айлуудаар явж болохгүй гэсэн хууль дүрмийг батлах. Сүм хийдээсээ гадуур энгийн хувцастай явах. Лам нар эмнэлгийн үйлчилгээ явуулахыг хо_риглох гэх мэт. Эдгээр ажлыг хууль, цагдаа, хүчний байгууллагууд хариуцаж хийх хэрэгтэй. Ингэж байж бид т_үвдээс тусгаар тогтнож Монгол болно. Бүх юмаа Монгол болгоё.

-Нийгмийг бух_имдуулж буй маш олон асуудал байхад та яагаад ингээд Далай лам, му_хар сүс_эг гээд онцгойлон тэмцээд байдаг юм бэ? Утаа, ави_лгал, яду_урал, эдийн засгийн хямрал гээд яг хоолой дээр тулсан асуудлууд зөндөө байна шүү дээ?

-Аливаа улс орон хөгжихөд мэдлэг боловсрол, шинжлэх ухаан хоёр шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл манайд энэ бүхний оронд му_хар сү_сэг бүгдийг эзл_ээд нийгмийн хөгжил дэвшлийг тэр чигт нь боо_милж байна. Жишээлбэл, сая асуусан утааны асуудлыг шийдэх ёстой ШУТИС, ШУА му_хар _эзлэгдсэн. Утааны эсрэг шинжлэх ухаанч шийдэл боловсруулах нийгмийн үүргээ умартаад Далай ламыг шүтээд сууж байгаа. Ороод харвал нил Далай ламын зураг байгаа шүү дээ.

Ав_илгал ч мөн том му_хар сүсэ_гээс үүдэлтэй. Нэг ламын гадаа том жийпээ зогсоогоод явж ороод ави_лгаар олсон хэдээсээ ламд ахиухан хэдэн төгрөг өгч ном уншуулаад тэгээд одоо баригдахгүй, ар нь бат гэж боддог улсууд өчнөөн байна.

Бүр их ав_илгал авсан нь Дарамсала явж мөргөж, Далай ламын гэрт нь очиж хэдэн мянга доллар төлж нүг_лээ наминчилах тусгай үйлчилгээ авч байгаа. Ялангуяа манай экс ерөнхийлөгч, ерөнхий сайд нар их явж харагддаг. Ямар ч их ави_лгал авч, идэж ууж байсан дараа нь ламаар ном уншуулаад аргачихна гэсэн му_хар сүс_эгтэй.

Эдийн засгийн хямрал ч мөн му_хар сү_сгээс үүдэлтэй. Хүн хүндээ туслаж, хайрлаж, бие биенээ түшиж явдаг гэсэн хүн ёсны морал алдагдаж, мухар сүсэг моралын дээр гараад суусан. Яда_рсан зүдэрсэн хүнд тусалбал буянаа барна, холхон байх хэрэгтэй гэсэн му_хар сүсэг. Өөрөө л болж бүтэж байвал ядарсан нэгнээ хо_хь нь, заяа нь тэр, му_усайн юмнууд гэсэн хандлагатай болчихож.

Нэг нэгэндээ туслах сэтгэл байхгүй болсон учраас бие биедээ итгэх итгэл байхгүй болсон. Хамтарч хийж бүтээх ямар ч боломжгүй. Бүгд ха_р а_миа бодоод явдаг болсон. Му_хар сү_сэг хүнийг хүнлэг бус, зэрлэг араатан шиг болгодог.

-Та 5-6 жилийн өмнө бичсэн “Монголчуудын хар хайрцагны бодлого” номондоо Монголчуудын геополитикийн гол асуудлууд, тэр дундаа хөршүүдтэйгээ болон барууныхантай хэрхэн харьцах талаар маш сайн анализ хийж дүгнэлт, чиглэлүүдийг гаргасан байсан. Олон жилийн өмнөөс бичиж, анхааруулсаар байтал өнөөдөр Монголчууд ийм гэнэн алхам хийж нэр нүүрээ барж, эдийн засгийн хувьд ч ихээхэн хохирол амсаж байх юм?

-Энэ номыг уг нь сэхээтэн хүмүүс унших ёстой. Гэтэл манайд сэхээтэн хүмүүс байхгүй болжээ. Ийм сэдвээр өндөр түвшинд ойлгож ярилцах хүмүүс гарч ирэхгүй байна шүү дээ. Улс төрийнхөн бол өөрсдийнх нь үнэн царай харагдчихна гэж айдаг. Хэвлэл мэдээлэл угаасаа улс төрийнхны гарт байдаг учраас Монголд оюуны хүмүүс гарч ирэхэд маш хэцүү. Бараг л боломжгүй гэхүүдээ.

Уг нь аливаа улс орны амин сүнсийг философичид нь авч явдаг. Платон, Аристотель, Күнз гээд эргэн тойрноо хар л даа. Монгол хүн тэгвэл яагаад философидож болохгүй гэж. Заавал гадны л хүнийг шү_тээд, Монгол хүндээ үнэмшихгүй гэвэл бид хэзээ ч хар_ийн бодл_огыг давж нүүж, өөрийн эрх ашгаа хамгаалж чадахгүй.

Би номондоо нийгэм, улс орон, дэлхийн нийтийн хандлагыг судлаж дүгнээд бид хоёр хөрштэйгээ эвтэй байж, хамтрахгүй л бол урагшлахгүй гэдгийг гаргаж тавьсан. Хятад өнөөдөр дэлхийн тавцан дээр том тоглогч. Орос мөн адил. Ийм хоёр том хөрштэйгээ өндөр түвшинд л харицахгүй юм бол хэцүүднэ.

Далай лам капита_листуудын даалгавраар ирж бид нарыг Хятадтай муу_далцуулж чадлаа. Дараагийн аю_ул бол биднийг Оростой мууда_лцуулах. Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн эс_рэг явуулгууд биднийг нэн түрүүнд Орос, Хятадтай му_удалцуулахад чиглэнэ. Тиймээс сонор сэрэмжтэй, хоорондоо эвтэй бас их чамбай байх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд Хятадад өгсөн амлалт бол улс төрийн хариулт биш. Тиймээс улс төрийн түвшинд хариулт өгөхийн тулд Гадаад харилцааны сайдтай хариуцлага тооцон огцруулах хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ дипломат ёс болно.

Эх сурвалж: Zuv,mn, 2016 оны 12 сар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *