Далай лам: Бурхны шaшны cyргаалыг Монгол хэлэнд хөрвүүлэх нь зөв.

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай хориод хоногийн өмнө Энэтхэгийн Дели хотноо уулзаж, тусгайлан ярилцлага авсан тэмдэглэлээ эвлүүлэн гурван нийтлэл болгосны сүүлчийнхийг нь уншигчдадаа толилуулж байна.

Эхний нийтлэл Монголын нийгмийн хүрээнд өрнөж буй оюун санааны их нүүдлийн тухай, дараагийнх нь амьдралын аз жаргал, үнэт зүйлийн тухай өгүүлсэн бол энэ удаад хувь заяа нь хүний зан араншингаас хамаарах тухай далай ламын айлдсан сургаалийг товчлон хүргэж байна.

Нэг ийм хэлц үг зарим үндэстэнд бий. Бодлоо хяна, учир нь бодол чинь нэг л өдөр үг болдог, үгээ хяна, учир нь үг чинь нэг л өдөр үйлдэл болдог, үйлдлээ хяна, учир нь үйлдэл чинь удалгүй зуршил болдог, зуршлаа хяна, учир нь зуршил чинь араншин болдог, араншингаа хяна, учир нь араншин хувь заяа чинь болдог.

Энэхүү “бодол-үг-үйлдэл-зуршил- араншин-хувь заяа” гэсэн логик дараалалд Далай ламын санаа бодол бууж байгаа гэж санагдлаа.

ЮУНЫ ТӨЛӨӨ ЗАЛБИРАХАА САЙН БОД “Өө, шүгдэн үү? Шүгдэн бол сайн му_угаар хэлүүлсэн их эргэлзээтэй с_ахиус. V Далай ламын үед бий болсон 400-гаад жилийн настай ойлголт.

Дөлба Данзан гэдэг нэгэн лам буруу ерөөл тавьж мөргөн, залбирснаас болж өөрөө чө_тгөр буюу шүгдэн болж хувирсан гэдэг. V далай лам шүгдэнг маш аю_ултай, хө_нөөлтэй чө_тгөр гэж хэлсэн байдаг.

-Та сая буруу ерөөл, залбирлаас болсон гэж хэллээ. Тэгэхээр бурууг хүсэн ерөөж, шүтэн залбирвал хүнд өөрт нь му_угаар нөлөөлдөг гэж ойлгох уу?

-Тэгэлгүй яах вэ. Жишээ нь, хүн ямар нэг сайн үйл хийгээд “Би сайн үйл хийсэн юм чинь одоо ариусна, буянтан болно” гэж залбирвал буруудаж байгаа нь тэр. Ингэж залбирах их хо_ртой. Нэг удаа би өөрөө ч гэсэн ийм бодолтой залбирч байсан тохиолдол бий. Ингэснээр би өмнөх далай лам нараа гут_аасан гэж хэлж болно.

Иймэрхүү бодол тээн залбирах нь маш хо_ртой гэж V Далай ламын онцгойлон анхааруулсан нь бий. Ингэж залбирч, мө_ргөл үйлдэхийг XIII Далай лам ч гэсэн х_риглосон.

“Би сайн үйл хийсэн юм чинь одоо ариусна, буянтан болно” гэж залбирвал буруудаж байгаа нь тэр.

Залуу үеийн маань багш нарын нэг ингэж залбирдаг байсан гэж дуулддаг байлаа. Гэхдээ тэр анд нөхрийн хувьд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй залбирдаг байснаас би авран хамгаалагч болъё гэж бодож байгаагүй.

1951-1970 онд би түүний жишгийг дагаж мөргөл үйлддэг байсан ч дээгүүр зиндааны багш нар маань түүнээс их зайгаа барьдаг байсан болохоор би шашны үүх түүхийг судалж эхэлсэн. Ингэж судалсны дүнд буруу бодол тээн залбирч болохгүй юм гэдгийг ойлгосон.

Бас нэг зүйл гэвэл I, V болон XIII Далай лам нар шашны аливаа хэсэг бүлэгт ялгахгүй залбирдаг байсан. Тэдний нэгэн адил гэгээрсэн маш олон хуврагууд аливаа бүлэгт хамрагддаггүй байж. Гэвч өөр бүлэгт хамаарахын төлөө залбирдаг багш нар байсан. Тэдний хувьд тухайн урсгалаа шүтсэн бол өөр зүйлд татагдаж болохгүй гэдэг.

Жишээ нь, Нему шашинтай гэр бүлд төрсөн мөртлөө Гилубэ бурхныг шүтсэн бол эргэж үүнтэй холбогдох ёсгүй гэж заадаг. Өмнө нь Төвдөд бурхны шашны олон урсгал, сект байсан болохоор хэ_рүүл тэмцэл, зо_доон цо_хион их гардаг байсан.

Яг өнөөгийн шийт-сунит му_слимуудын зөрчил шиг. Сектээрээ талц_аж, хуваагдаж байгаад ширүүн тэ_мцэл өрнүүлдэг байж. Энэ их буруу зүйл. Гелу, нему, саж, гуж урсгал цөм Буддад итгэдэг. Тэгэхээр урсгалаараа хуваагдаж сүслэн бишрэх гэдэг их буруу зүйл.

-Монголчууд бидний дунд төлөв даруу байж чаддаггүй, онцгойрох дуртай, эд хөрөнгөөрөө гайхуулдаг хүмүүс цөөнгүй буй. Харин энэтхэг хүмүүс, мөн танай Төвдийн лам нар даруу, төлөв түвшин хүмүүс бололтой. Даруу зан хэр чухал чанар вэ?

-Маш чухал. Хүн даруу байх нь угаасаа өөрт нь хэрэгтэй. Би хүмүүстэй Далай ламын хувиар биш дэлхий дээрх долоон тэрбум хүний нэгийн хувиар уулзаж, ярилцахыг хичээдэг.

Би бусдыг ах, эгч, дүүгээс минь өөрцгүй хүн гэж хардаг, намайг ч өөрсдөөс нь ялгаагүй хүн гэж хараасай гэж боддог. Бид цөм хүмүүний дүрийг олж төрөгсөд.

Хүн даруу байх нь угаасаа өөрт нь хэрэгтэй. Хэрэв би өөрийгөө “Би далай лам, бүхнээс дээгүүр” гэж бодож эхэлбэл тун ганцаардсан, гунигтай нэгэн болж хувирна шүү дээ.

-Олон мянган сүсэгтэн таныг хараад л бүгд бөгтийж, мөргөж залбираад байхад та яаж ийм байр сууринаас хандаж чаддагаа тайлбарлаач. Та өөрийгөө яагаад заавал эгэл хүмүүний нэг гэж хардаг юм бэ?

-Далай лам ч гэсэн хүн шүү дээ. Бид дандаа анхдагч түвшиндээ бууж байх ёстой. Энэ дэлхийн долоон тэрбум хүн яг адилхан хүмүүс, ямар ч ялгаагүй. Харин дараачийн түвшинд ялгаа их. Ар_ьс өнг_ө, сүсэг биш_рэл, бая_н я_дуу гээд л.

Mонголын гурван сая хүн сүсэгтэй, сүсэггүй, бу_ддист, х_рист, му_слим, баян ядуу, ухаантай, даруу гээд хоорондоо харилцан адилгүй.

Тиймээс хүн болгонд байдаг зүйлийг харах хэрэгтэй юм. Шашин шүтлэг, яс үндэс гэлгүй цөм оюун ухаантай хүмүүс гэдгийг санах ёстой. Хүнийг хүн гэж харж чадвал ямар ч ялгаа байхгүй.

Шашин шүтлэг, яс үндэс гэлгүй цөм оюун ухаантай хүмүүс гэдгийг санах ёстой.

Гэхдээ уг нь долоон тэрбумуулаа нэгдмэл байх хэрэгтэй. Үүнийг л аминчлан захимаар байна. Би ч тэдний л нэг. Ингэж бодож байж би олон найз нөхөдтэй болж чадсан.

Хэрвээ “Би бол гэгээрсэн далай лам, зөвхөн ариун сэнтийдээ л залрах ёстой гэгээнтэн” гэж бодоод явсан бол туйлын ганцаардмал нэгэн болох байлаа.

Бүх насны хүмүүсийн боловсролын талаар юу гэж боддог вэ. Боловсролдоо маш их анхаардаг гэдгийг ярилцлагуудаас би үргэлж уншдаг. Боловсрол зөвхөн хүүхдэд хэрэгтэй зүйл биш, бүх насны хүнд хэрэгтэй. Энэ талаар та өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

-Боловсрол гэж мэдлэгээ гүнзгийрүүлэхийг хэлнэ гэж би боддог.

XIII зууны үед амьдарч байсан Төвдийн нэгэн их багш “Хүн ү_хэн ү_хтэлээ суралцдаг” гэж хэлсэн байдаг.

-Боловсролыг гэгээрэл гэж хэлж болох уу. Хүн ер нь яаж гэгээрэлд хүрдэг юм бол. Боловсрол болон гэгээрлийн ялгааг хэлж өгөхгүй юү?

Монголын ихэр ахан дүүстээ Далай гэж Монгол нэртэйн хувьд үүнийг л захья. Далай гэж юу гэсэн үг юм бэ гэж надаас асуухаар энэ бол Монгол үг гэж би үргэлж хариулдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *