Б.Амархүүгийн араас олон мянган Орос охид гүйдэг байжээ.

“Оддын амьдрал” гэдэг булан бараг л сонин бvрт байдаг. Урлаг, спорт, холливудын оддын тухай мэдээллийг хэн ч байсан нvд, чихнийхээ хажуугаар єнгєрєєхийг хvсдэггvй болохоор хэвлэлийн хуудсанд оддын амьдрал бичих надад лав сонирхолтой санагддаг.

Тэр тусмаа єнєєдрийн дугаартаа онцолсон монгол залуугийн тухай бичих бvр ч илvv “happy” байлаа. Борхvvгийн Амархvv гэж энэ залууг манайхан тийм ч сайн танихгvй. Магадгvй тvvний талаар огт сонсоогvй хvн ч байж болно. Тийм бол Амархvvгийн нэрийг бичээд л интернэтээс хайгаад vзээрэй.

Хэдэн арваараа, бvр хэдэн зуугаараа Б.Амархvvгийн алхам бvрийг бичсэн сонирхолтой мэдээллvvд тvvний хэн болохыг тєвєггvй хэлж єгєх болно.Нэгэнт дийлэнх олны танихгvй, гэхдээ хилийн чанадад жинхэнэ од болон гялалзаж яваа монгол залуугийн амьдралыг танд сонирхуулах гэж байгаа болохоор тvvнийг яагаад “од” гэж онцлох болсныг эхэлж хэлэх нь зєв байх. Б.Амархvv бол Орост vндэсний хэмжээнд зохион байгуулдаг “Народный артист” телешоунаас тєрсєн залуу уран бvтээлч.

“Народны артист” гэдгийг манайхаар бол “Оддын эрэлд” гэж шоу болж байсантай ойртуулж ойлгож болох байх.Vнэндээ бол тvvнтэй харьцуулах юм биш л дээ. Єнгєрсєн долдугаар сард болсон “Народный артист-3” шоунд Буриадад амьдарч байсан Борхvvгийн Амархvv хэдэн зуун єрсєлдєгчєє ялан тvрvvлснээр тvvнийг Оросын эстрад алгаа тосон хvлээн авсан юм.

Гэхдээ Б.Амархvv Буриадад юу хийж явсан юм бол? Vvнийг та мэдээж сонирхож байгаа байх. Vргэлжлэлийг дараагийн хэсгээс тодруулж уншихыг хvсье.Б.Амархvv 1987 оны долдугаар сарын 1-нд Монголд тєрсєн ч тvvнийг бага байхад аав, ээж нь Буриадын Улаан-Vд хотод ажиллаж, амьдрахаар ОХУ-ыг зорьжээ.

Б.Амархvv дунд сургуульд орсон vеэсээ л хєгжимд сонирхолтой болсон гэж аав, ээж хоёр нь ярьсан байдаг. Єєрєєр хэлбэл, тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа л Улаан-Vд хотын тємєр замын соёлын ордны “Весёлушки” ардын дууны хамтлагийн гишvvн болж чаджээ.

Удалгvй “Акцент” дуу бичлэгийн студид бичлэг хийлгэснээр тvvний эвлэг хоолой, ази тєрх, зєєлєн намуухан тєрх, даруу зан чанар бусдын анхаарлыг татаж эхэлсэн гэхэд болно. Гэтэл хачирхалтай нь гол баатар маань дуучин биш циркчин болохыг илvvд vзэх болсон гэнэ. Учир нь тvvний аав циркийн жvжигчин, найруулагч хvн болохоор аав шигээ циркчин болох нь Амархvvгийн мєрєєдєл байжээ.

Тэр бvр зургаан настайгаасаа акработчин болохоор хичээллэж байсан гээд бод доо. Аз болж, аав нь єєрийнхєє мэргэжлийн хvvдээ эзэмшvvлэх нь тийм ч зєв сонголт биш гэж шийдсэн болохоор тэрээр дунд сургуулиа тєгсєєд “Байкал” театрын уран бvтээлч болсноор урлагийн хvн болжээ.

“Народный артист” шоунд оролцохынхоо ємнє Б.Амархvv орон нутгийн болон улсын хэмжээний хэд хэдэн уралдаанд тvрvvлж амжсан байв. Гэсэн ч тэр єєрийгєє туршлага багатай гэж vздэг байжээ. Найзууд нь “Народный артист” шоунд тvvнийг оролцуулах гэж зєндєє ятгасан боловч эхний хоёр vеийн шалгаруулалт дуустал тэр бусдынхаа саналыг хvлээж аваагvй ажээ.

Гэхдээ найзууд нь сайн ятгасны хvчээр тэр гурав дахь хэсгийн шалгаруулалтын өмнө найзуудынхаа саналыг зєвшєєрч “Народный артист” болохоор Иркутскт ирсэн байна.

Алла Пугачёва тvvнийг дэмжихээр барах уу Б.Амархvvгийн фэн клубын хамгийн идэвхтэй гишvvний нэг гэж Оросын хэвлэлvvдэд бичжээ. Пугачева “Б.Амархvvгийн хоолой, тайзан дээр биеэ авч яваа байдал, бас тvvний ази тєрх нь таалагддаг.

Тэр маш сайн дуучин болно. Би итгэлтэй байна” хэмээн монгол залууг магтсан байна. Тэр бас Б.Амархvvгийн оролцсон тоглолтыг vзэгчдийн суудлаас сонирхсон тєдийгvй єєрийнхєє нэг дууг дуулах эрхийг тvvнд олгосноо саяхан дуулгасан байна.Єнгєрсєн долдугаар сард Б.Амархvv “Народный артист”-ын ялагч болсон гэхээр тvvнээс хойш тавхан сарын л хугацаа єнгєрєєд байгаа. Гэсэн ч тэр энэ хэдхэн сард асар их зvйлийг амжуулж, амьдралаа цоо шинээр эхэлжээ.

Юун тvрvvн залуу од маань Буриадын жинхэнэ брэнд болж чадсан. Тийм ч болохоор Б.Амархvvг ялагч болоод ирсний дараа Улаан-Vд хотын захирагч Геннадий Айдаев тvvнд цасан цагаан єнгєтэй лимузин бэлэглэж байв. Б.Амархvv тэр єдєр шинэ машинаараа найзуудынхаа хамт хотын гудамжаар єдєр, шєнєгvй зугаалсан гэж дараа нь сэтгvvлчдэд ярьжээ.

Машин гэснээс Б.Амархvv энэ тэмцээнд тvрvvлэхээсээ ємнє машинаа бусдын адил орцныхоо vvдэнд тавьдаг байсан бол хоёр сарын ємнє фэнvvд нь тvvнийг бага зэрэг хашраажээ. Нэг єдєр vvдэндээ машинаа орхиод гэр рvvгээ ороод гараад ирэх хооронд тvvний машины шилийг хагалаад дотроос нь авч болох юу л байна, тэр бvгдийг хэн нэг нь “цєлмєчихсєн” байсан гэнэ.

Тэр vеэс хойш Оросын хэвлэлийн баатар болсон монгол залуу маань машиныхаа аюулгvй байдалд ихээхэн анхаарал тавьдаг болжээ.Алла Пугачёва тvvнийг дэмжихээр барах уу Б.Амархvvгийн фэн клубын хамгийн идэвхтэй гишvvний нэг гэж Оросын хэвлэлvvдэд бичжээ. Пугачева “Б.Амархvvгийн хоолой, тайзан дээр биеэ авч яваа байдал, бас тvvний ази тєрх нь таалагддаг. Тэр маш сайн дуучин болно.

Би итгэлтэй байна” хэмээн монгол залууг магтсан байна. Тэр бас Б.Амархvvгийн оролцсон тоглолтыг vзэгчдийн суудлаас сонирхсон тєдийгvй єєрийнхєє нэг дууг дуулах эрхийг тvvнд олгосноо саяхан дуулгасан байна.

Одоо Б.Амархvvгийн хувийн амьдралыг Оросын олон мянган охид сонирхож байгаа гэнэ. Хэдийгээр тvvнд уран бvтээлийн ажил ундраад, цаг зав бага байдаг ч Б.Амархvv найз охиноо хайсаар байгаа гэдгээ хэвлэлийнхэнд хэлсэн байна. 2007 он

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *