Долоон настай охин гэрт байсан бүх усаа цацаж галтай тэмцэлдээд ТАВАН САРТАЙ дүүгээ аварч гарчээ

“Үр хүүхдүүд минь л бүрэн бүтэн үлдэж байвал, босгож бүтээж болдог зүйл шатах ч яах вэ” хэмээн ярих хүн бол дөрвөн “САЙХАН” охины ээж, 30 дөнгөж шүргэж яваа Б.Болортуяа бүсгүй юм. Тэрээр хотоос нилээн зайдуу “Хонхор”-т “Цэцээ гүн”-ий амралтад барилгын тогоочоор ажилладаг.

Өглөө нар мандах цагтай уралдан гэрээсээ гарч, үдшийн бүрий 23 цагт гэртээ яаран орж ирнэ. Б.Болортуяа дөрвөн хүүхэдтэй. Таван сартайгаас 11 насны дөрвөн охинтой. Хүүхдүүдийн аав өвчний улмаас бурхан болсон аж. Долоон настай болон 11 настай жаахан охид ээжийн эзгүйд ээж болж, хоёр бага дүүгээ хардаг.

Гэвч харамсалтай нь өнгөрөгч сарын 24-ы өдөр Б.Болортуягийн гэр галд өртсөний улмаас дөрвөн охинтойгоо тавуулаа өмссөн хувцастайгаа үлдсэн юм. Гал гарах үед гэрт ТАВАН сартай болон ДОЛООН настай хүүхдүүд байснаас долоохон настай бяцхан охин таван сартай дүүгээ галаас авран амьд гарч чадсан юм.

Б.Болортуяагийн ээж хүүхдүүдээ галд гэрээ алдсаныг сонсоод Архангай аймгаас Улаанбаатар хотод яаравчлан ирсэн байдаг. Улмаар хань ижлээсээ хойш өрх толгойлж, үр хүүхэд, амьдралынхаа төлөө цаг наргүй зүтгэж яваа Болортуяа болон түүний дөрвөн охинд тусалж, дэмжихийг охидын эмээ элэг нэгт монголчуудаасаа хүссэн учраас “ТВ5 телевиз”-ийн хамт олон тухайн үед хандивын аян өрнүүлсэн байдаг юм. Уг үйл явдар нь 2019 оны 5сар болсон болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *