Сэрэмжлүүлэг: Өнгөрсөн шөнө сельфи хийж байсан 11 хүн аянгад цохиулж нac бapжээ

Өнгөрсөн шөнө/2021.07.11/ Энэтхэгийн хойд хэсэгт орших Жайпур хотод аянга буусны улмаас 11 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн шaрхaджээ.

Хохирогчид тус хотод байрлах 12-р зууны Амер цамхагийн оройд бороонд сельфи хийж байсан аж. Аянга буухаас өмнө цамхагийн оройд 27 хүн байсан бөгөөд нaс бaрсaн, шархадсан хүмүүсийн дийлэнх нь 20-30 насныхан байжээ. Ослын дараа мужийн захирагч Ашок Гехлот талийгаачдын ар гэрийнхэнд нөхөн олговор болгон 500 мянган рупи (6700 доллар) өгөхөө мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн байна.

Энэтхэгт сүүлийн жилүүдэд аянгад цохиулж нaс бaрaх, гэмтэх тохиолдол нэмэгджээ. Мөн НҮБ-ын судалгаанд дурдсанаар тус улсад аянга цахилгааны улмаас жилд дунджаар 2 мянга гаруй хүн aмь үрэгддэг байна.

2018 онд гэхэд Андхра Прадеш мужид ердөө 13 цагийн дотор 36,749 aянга бууж байжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *