Б.Гансүх: 40-өөс дээш насныхан үгүй болж байж, нийгэм сайхан хөгжинө.

-Контентоор дамжуулаад нийгэмд тодорхой нэг зүйлийг өөрчлөх хүсэл, алсын зорилго байна уу гэж хардаг?

Бид уг нь өөрчлөлт авчрахуйц маш их зүйл хийсэн. Даанч хэн ч үнэлээгүй. Одоо хүртэл “Хотын соёл”-ыг хийсээр л байна. замаар зөв явъя, хогоо хогийн саванд хая гэх мэт олон үлгэр дууриал болох сэдэв дээр ажилласан.

Гэхдээ зөвхөн өөрсдийн сэтгэлээр, “Бид ийм зүйл хийх гэж байна, хамтарч ажиллая” гээд явсан бол өдийд нөлөөлөл бий болгочихсон, үнэлэгдчихсэн явах байлаа. Үүн дээр л алдаж дээ гэж боддог.

Одоо цаашид ч нийгэм рүүгээ чиглэсэн агуулгатай контентуудыг бүтээхээр зорьж явна. Харин бүр том хэмжээний, том хүрээг хамарсан сэдэв дээр ажиллах бодол алга.

Залуу хүний хувьд нийгмийнхээ юуг хамгийн шүүмжлэлт нүдээр харж явдаг вэ? Хүмүүсийг зөв байлгах гэж байна, зөв байна гэдэг нь өөрийн чинь хувьд ямар ойлголт юм бэ?

Зүгээр л хэнд ч гай болохгүй амьдарчгаая гэсэн мессежийг өгөх. хийх ёстой зүйлэ ном ёсоор нь хийгээд л явцгаая.

Хэний ч очерийг бүү булаа. Бусдыг хүндэл. Нэг тиймэрхүү агуулгаар л. Статистик харахад, манай контентийг ихэвчлэн 24-с дээш насныхан үздэг.

Үлдсэн хувийг нь хүүхдүүд эзэлж байна. Мyyхайгаар хэлэхэд, 40-с дээш насны хүмүүс “алга болж” байж нийгэм сайхан хөгжих юм шиг санагддаг л даа. Тэгэхээр үлдэх насны хүмүүст нь зориулж, нэг ч гэсэн юм бодуулах талаас нь харж ажилладаг гэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *