Ц.Даваасүрэн: Xүүхдийн мөнгийг зогсooж оронд нь үйлдвэр барих хэрэгтэй гэв.

“Төрөөс мөнгөний бoдлoгын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ.

Тэр үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Төсөв дээр нэг том а ч а а л а л бол хүүхдийн мөнгө болчихсон байна. Хүүхдийн мөнгө олгоход зарцуулж буй 1.9 их наяд импортын хэрэглээг нэмэгдүүлж байна. Х ө д ө ө г и й н хүүхдүүд бүгдээрээ унадаг дугуйтай болчихсон.

Гэтэл бид тэр дугуйг үйлдвэрлэдэггүй, гадаадаас доллараар худалдаж авч байгаа. Хүүх дийн мөнгө вальютын нөөцийг бууруулсан, х а н ш өсгөсөн, юмны үнэ өсгөсөн, эргээд ард иргэддээ д а р а м ж болох нөхцөл байдал үүсгэж байна.

1.9 их наядаар 320 сум бүрт нэг жилдээ таван тэрбумын үйлдвэр барих мөнгө. Нэг суманд нэг тэрбум төгрөгийн таван үйлдвэр барих мөнгө шүү. Хүүхдийн мөнгө өгөхөөр зүгээр л х э в ч и х н э.

Энд б а а с болж үлдэнэ, Эрээнд хөрөнгө оруулалт болж байна. Энэ мөнгийг чинь ахиад зургаан сар хүртэл ө г ө х ө ө р ахиад нэг их наяд төгрөг болно.

100 мянга бол хэдэн хоногийн хоол шүү дээ. Харин үйлдвэр баривал хэдэн үеэрээ хоолоо олж идэх бүтээн байгуулалт. Ажлын байр хангагдаж хүн ам орлоготой болно. Жилийн дотор ийм их үйлдвэрийн зүгээр идэж байна” хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *