Тог цахилгааны мөнгөө өөрсдөө төлж эмч нарынхаа цалинг нэмье. Та дэмжих үү?

Эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл “Цалингаа хоёр дахин нэмүүлэх шаардлага хүргүүлж, шаардлагынхаа хариуг нэхэж 11 дэх өдрөө Төв талбайд суулт хийж байна.

Гэвч төр засгийн зүгээс аргацаасан, нэмсэн мэт буруу ташаа мэдээлэл гаргасаар байна. Бид Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа өгсөн боловч хүрсэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгчийг өөрийн биеэр бидний шаардлагыг авахыг хүсэж байна.

Талбай дээр сууж байгаа эмч нар ажлаа тараад ээлжээр сууж байна. Өглөө ээлжээс буугаад, орой мөн ээлжээс буугаад талбай дээр ирж, суулт хийж байна. Бид ажлаа тасалдуулаагүй.

Бид өнөөдрийг хүртэл нар, салхи, бороонд сууж байна. Гэтэл төрийн зүгээс биднийг хуурч, хариу өгнө хэмээн хүлээлгэж, бөмбөг шиг өшиглөж байна. ҮАБЗ даруй хуралдаж, бидний хүсэлтийг хүлээн аваач гэж хүсмээр байна” гэлээ.

ЭМЧ НАР ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ НЬ БИТГИЙ ХЭЛ ИЛҮҮ ЦАГ, АМРАЛТЫН МӨНГӨӨ Ч БҮТЭН АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

Цалин нэмсэн гэх мэдээллийг нийгэмд өгч байгаа хэдий ч энэ нь худал болохыг тэд хэллээ. Үндсэн цалин биш урамшууллын мөнгөө олгохгүй байснаа олгох болсноо 20 хувиар нэмсэн хэмээн мэдээлсэн бөгөөд нэмэгдэл мөнгийг олгоход төсөв байхгүй хэмээн эмч нарт олгохгүй байгаа гэв.

Мөн илүү цаг, урамшуулал, амралтын мөнгөө ч авч чадахгүй байхад нэмсэн мэт буруу ойлголт төрүүлж байгааг тэд эcэргүүцэж байна гэлээ.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл “Тэвчиж болох зардлууд маш их байхад түүнийгээ хасахгүй байна. УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн яам чих нь дүлий, нүд нь хаалттай байна.

Төсвийн тодотголд xopиг тавьж өгөөч. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, шийдвэр гаргаж өгөөч ээ. Бидэнтэй биеэр уулзаач” гэсэн хүсэлтийг тавьж байсан юм.

ЗАСАГ ШИЙДВЭРЭЭ ГАРГАХГҮЙ МӨНГӨ ХААНА БАЙНА ХАЙГААД ОЛ ГЭСЭН БАЙДЛААР ХАНДАЖ БАЙНА

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат “УИХ-ын гишүүд төсвийн тодотголыг хийхдээ тойрогтоо байшин сав бариулж, тууз хайчлахын тулд бүтээн байгуулалтын ажлуудыг оруулж ирсэн. Хэмнэх боломжуудаа хайгаагүй.

УИХ-ын гишүүд, бидний асуудалд хүнийрхүү хандаж байна, хүнд суртал гаргаж байна. Цахимаар ажиллаж байна, завгүй байна гэж байна. Эрүүл мэндийн сайд, яамны ажилчид утсаа авахгүй, яамаа түгжээд явж байна. Ийм үед ингэж ажиллаж болохгүй.

Сүүлдээ эмч нар иргэдийг мapгалдуулж, xaгаралдуулах гэж байна. Бид ажил xaях шийдэлд хүрсэн байсан боловч бид цар тахлын нөхцөлд ажил xaяж болохгүй гээд ажилласаар л байна.

Ээлжээ дуусгаад амарч байх эмч нар өнөөдөр талбайд суулт хийгээд байж байна. Ажил хийгээд авсан цалин нь зээлээ төлөөд хоол авч хүрэхгүй байхад яах юм бэ. Олон яамдын дунд биднийг явуулж байна. Хаана мөнгө байна хайгаад ол гээд яамдын хооронд гүйлгэж болохгүй. Засаг шийдвэрээ гаргах ёстой” гэсэн юм.

Иргэд ийм хүсэлтэй байна. Төр засаг минь анхаарна уу!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *