Сэтгүүлч Б.Отгон, БӨХЧҮҮДИЙГ бут ниргэлээ.

Бөхчүүдээ, Ажил хөдөлмөр хийж, нийгэмд оруулах хувь нэмрийн хувьд яг үнэндээ та нар гудамжны цэвэрлэгчийн ч энд хүрэхгүй. Тэгсэн мөртлөө буруу зүйлд гаргуун сайн. Мэдэхгүй бол захаас нь хэлээд өгье!!!

Байгаль сүй тгэгчид. Ус нутгаараа дуудуулахдаа дуртай мөртлөө гол ус сүй тгэж, алт ухна. Уурхайнууд та нараар улаан хамгаалагч хийлгэж, ядарсан ардыг дээрэлхэж явахыг нэг биш удаа харсан гэрч нь би байна.

Газрын наймаачид. Бөхийн спортдоо тийм элэгтэй юм бол Төв цэнгэлдэх тойрсон газруудаа хамгаалахгүй яагаав!!! Харин ч өөрсдөө ихэнхийг нь зарсан. Энхтайвны гүүрний цаана байх Хурдын шилэн байрны нэг давхарууд лав тэр чигтээ нэг нэртэй бөхийнх гэж ярьдаг. Илчлэх мэт эхнэрийн нь 5D фитнесс тэнд нь байж л байсан.

Хувиа хичээгчид. Улаанбаатар тойрсон мод, устай газруудыг хамгийн түрүүн хашсан нь бөхчүүд. Нэг аварга маань Гацууртад нэг уулыг бүхэлд нь хашсан. Нөгөө аварга маань Богд- Уулын бугын сангийн аж ахуй байсан амыг тэр чигт нь хашаалсан.

Ёс зүйгүй. Монголын өв соёл тээгчид юм бол ёс жудаг чинь хаана байна вэ! Нэгэн ноён оргилоо өнгөрөөд ядаж 49 хонох байтугай нэг ч хонолгүй бөхийн өргөөгөө булаалдан зо.долдож байна. Аагаа багтааж ядсан та нарын зо дооныг зохицуулах гэж цалин багатай цагдаа нар хэдэн шөнө бөхийн өргөөний гадаа бээрч зогсох вэ!! Зо.доон цохион, хут.га шөвөгний хамгийн түрүүн бөхчүүд явна.

Хууран мэх лэгчид. Ардын наадмыг ав.лигажуулж, цол, даваа бүхнээ мөнгөөр үнэлсэн нь энэ цагийн бөхчүүд гэх та нар биш үү!!! 6. Эхнэр хүүхдээ дорд үзэгсэд. Тэр аваргын тэд дэхь эхнэр. Залуу амрагаас нь төрсөн хүүхэд

Жүжигчид. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгийг улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зориулахаас биш хувийн шуналдаа хөтлөгдсөн,өөр хоорондын зодоондоо ашиглаж болохгүй л дээ. Энэ бол төрийн нэр барьсан өрөвдөлтэй жүжиг.

Сэтгүүлч Б.Отгон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *