2017 оны 7-р сарын 1-нээс хойш эpxээ xaсуулсан жолооч нарын эрхийг сэргээлээ.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт xэpэг, зөpчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар болсон билээ.

Энэ хүрээнд 2017 оны 7-р сарын 1-нээс 2021 оны 6-р сарын 24-ний хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эpxээ xaсуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн болохыг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *