Монгол улсын хамгийн их эрх мэдэлтэй, хамгийн хүчирхэг хүн Л.Оюун-Эрдэнэ боллоо.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр болж өнгөрлөө.

Хуралдаанаар Монгол Ардын намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын Бага хурлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн XI хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн байх тул намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар Н.Отгончимэгийг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулсан гэж УДШ-ээс мэдээллээ.

Долдугаар сарын 11-нээс 18-ны өдрүүдэд шинжилгээний байнгын болон явуулын цэг дараах хуваарийн дагуу ажиллана.

Долдугаар сарын 11, 13, 15, 17-ны өдрүүдэд Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн цэгүүд

Долдугаар сарын 12, 14, 16, 18-ны өдөр Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн шинжилгээний цэгүүд ажиллах юм байна.

Цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллаж, 250 хүнд шинжилгээ хийхийг Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *