Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт хүний амь нac яригдсан дaйн бүхий үе тохиож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн ажилтнуудын төлөөлөл, ЭМЯ-ныхан, нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд “Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбар дээр тавигдаж байгаа 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг та бүхэн туйлын арвич хямгач, хамгийн чухал зүйлдээ зарцуулах нь чухал. Ирэх жилийн төсөв дээр ийм хэмжээний мөнгийг даахгүй байж магадгүй.

Эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэхтэй холбоотой асуудлууд яригдаж байгаа. Эрүүл мэндийн салбарыг тодорхой хэмжээнд либералчилсан шинэчлэлүүд хийгдсэн.

Тодруулбал, гүйцэтгэлээрээ санхүүжих буюу эмнэлэг дотроо цалингаа нэмэх чөлөөт өрсөлдөөн рүү эрүүл мэндийн салбар шилжсэн. Энэ сайн шилжилтээ төгөлдөржүүлж сайн ажиллахыг нэгдсэн эмнэлгүүд болон яамны удирдлагуудад үүрэг болгож байна.

Өөр нэг зүйлийг Ерөнхий сайдын хувьд хэлэх ёстой. Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгах ёстой шүү. Би улстөрчдөд хандаж цар тахлын энэ амаргүй үед улс төр байвал Ерөнхий сайдтай хийх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Энэ улс төрийг арай гэж тэмцэж байгаа эрүүл мэндийн салбар дээр хийж албаар хооронд нь талцуулах бодлогыг улстөрчид барьж болохгүй. Өмнө нь вакцин дээр асуудал гаргасан. Би нэрийг нь зарласан. Цаашлаад энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ.

Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг доголдуулах, тасалдуулах зорилго тангараг өргөсөн улстөрч хүнд байх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн албан хаагч бас үүнд автах ёсгүй. Эрүүл мэндийн салбартай холбоотой улстөржилтийг таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээ авах болно.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би Монголд нэг номерын мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, цаана нь юу болж байгааг би мэдрэхийн дээдээр мэдэрч байгаа. Тусгай албаны мэдээллүүд ч авагдаж байна.

Эрүүл мэндийн сайд байсан зарим нэг хүмүүс, улстөрчдөд хандаж хэлэхэд энэ салбарыг улстөржүүлсэн аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Энэ удаа би туйлын эелдгээр хэлж байгаа.

Цаашлаад ийм зохион байгуулалтын аливаа үйл ажиллагааг цар тахалтай энэ үед үргэжлүүлэн хийвэл Ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын хэм хэмжээнд байгаа эрх мэдлээ би хэрэгжүүлнэ.

Эрүүл мэндийн салбар ямар нэгэн байдлаар нийгмийн сэтгэл зүйд автаж болохгүй. Зөвхөн хатуу статистик, нөхцөл байдал цаашлаад яах вэ гэсэн стратегийн өмнө байх ёстой. Яагаад гэхээр бид иргэдийнхээ, эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай.

Шаардлагатай үед амь нacaa зориулах хэмжээний цаг үетэй тааралдахад сэтгэл зүйн хувьд бэлэн байх ёстой. Хэдийгээр нүдэнд харагдахгүй байгаа ч эрдэнэт хүний амь нас яригдсан д а й н бүхий үе тохиож байна” хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *