Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцpyyлна гэв. Иргэд ч үүнийг хүсэж байна. Та дэмжих үү?

Цар тахлын өвчлөл xүндэрч, коронавирусийн халдварын хүндэрлээр нac бapcан иргэдийн тоо буураxгүй байна. Ардчилсан намаас Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ төдийлөн өгөхгүй байна гэж үзэн мэдээлэл хийлээ. АЙНЕВС.МН

Халдварын тархалт тэлснээс болж эдийн засаг хямарч, ядyypал гүнзгийрч, үнийн өсөлт тэнгэрт тулж, аж ахуйн нэгж, бизнесийн салбарынхан бүрэн дампyypалд тулж ирээд байгаа учир гарц, шийдлийн xувилбар бүxий шаардлагыг Ардчилсан намаас Улсын их хурал, Засгийн газарт хандан гаргажээ.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь “УИХ 2021 оны Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Гэвч яаралтай горимоор нээлттэй бус хийж байна. 2021 онд 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн. Төсвийн тодотголын зардлыг танаж, алдагдлыг бууруулах гэж хийдэг ч эсрэгээрээ болж байна.

Одоогийн байдлаар төсвийн алдагдлыг хоёр дахин нэмж, дөрвөн их наяд болгосон тодотгол хийж байна. Мэдээж сайшаалтай зүйл бий. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох гэх мэт. Гэхдээ хэмнэж болох олон зүйл байна.

Бид хүргэж буй шаардлагатаа иргэдийг нээлттэй, ойлгомжтой мэдээллээр хангах заалт тусгасан. Хүн амьд явах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Өвдсөн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаагийн тод жишээ өнгөрсөн хагас сайн өдөр тохиолдсон. Тиймээс халдвараар өвчилсөн иргэд хаана, хэрхэн хандах маршрут тодорхой байх ёстой.

Мөн эмнэлгийн орыг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Эмнэлэгт 230 тэрбум төгрөг баталсан ч энэ нь “КОВИД-19” нөхцөл байдал дээр тоглолт хийж байна.

Монгол Улсын нийт хүн амын 50 хувь ядуурлын түвшинд орсон. Өргөн хэрэглээний бүх барааны үнэ хөөрөгдсөн. Гарц шийдэл нь үнэ тогтворжуулах шаардлагатай байна. “КОВИД-19″-өөр дамжуулж төсвөө нэмэгдүүлсэн ч 10 хувь нь л шаардлагатай талбарт хүрч байна. Наадам хийхгүй юм чинь чуулганаа үргэлжлүүлэх шаардлага тавьж байна. Хэрэв иргэдийн төлөө ажиллахгүй бол Засгийн газрыг oгцpyyлах шатанд Ардчилсан нам манлайлан оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *