Наадмын нээлтийг 7-р сарын 11-ны өдөр цэнхэр дэлгэцээр үзнэ.

Засгийн Газрын /2021.07.02/ ээлжит бус хуралдаанаас коронавирус халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмыг нийслэл, хөдөө орон нутагт нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан.

Манай улс баяр наадмыг зохион байгуулахад 3.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан бол уг төсвийн дөрөвний нэг нь есөн салбар хорооны нэг болох соёл урлагийн арга хэмжээнд зориулан тавигдсан байжээ.

07-р сарын 11, 12, 13-нд болох цахим наадмыг цуцалсан ч долдугаар сарын 11-ний өглөө иргэд цэнхэр дэлгэцээр наадмынхаа нээлтийг үзнэ. Нээлтийн зураг авалтыг 250 уран бүтээлч, 100 цэрэг нийтдээ 350 хүн оролцуулж “Хүй долоо” худагт хийсэн. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны зардал 850 сая төгрөг болсон байна.

Нэгэнт хийгдсэн контент тул олон нийтэд хүргэнэ гэдгийг Соёлын сайд Ч.Номин хэлж байсан.

авхан аймгийн Цэцэн-Уул суманд газар хөдлөжээ.

Өчигдөр буюу долдугаар сарын 8-ны 20:00 цагт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төвөөс баруун урд зүгт 41 км зайд орших Жаргалант-Уул гэдэг газар 3.8 магнитудын хүчээр газар хөдөлжээ.

Газар хөдлөлт болсон газар нь Сантмаргац сумаас зүүн хойд зүгт 10 км зайтай тул тус сумын иргэдэд бага мэдрэгдсэн, xoxирол учраагүй тухай мэдээллийг Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлснийг ОБЕГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *