Ажлын дөрөв хоногтой болно гэвэл та дэмжих үү? Учир нь энэхүү туршалтыг Исланд…

Ажлын таван өдрийг ажлын дөрвөн өдөрт шилжих туршилт Исландад амжилттай хэрэгжиж дуусжээ. Уг туршилтыг хийсэн мэргэжилтнүүд ажлын цагийг багасгах нь бүтээмжид нөлөөлдөггүй бөгөөд харин ч ажиллагсдыг, ялангуяа захиргааны салбарынхныг илүү жаргалтай болгож байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

2015 онд эхлүүлсэн энэ туршилт явцдаа цагдаагийн байгууллагаас эхлээд axмадын асрамжийн газар гэх мэт салбар салбарын 2500 ажилтан оролцох хүртлээ өргөжин тэлжээ. Туршилтад оролцсон хүмүүсийн цалинг нь хасалгүйгээр ажлын 40 цагийг 35-36 цаг болгон багасгасан байна.

Энэ туршилтад тус улсын хүн амын ажиллах насны хүмүүсийн нэг хувьтай тэнцэх тооны хүн оролцжээ.

Судалгааг 2019 он хүртэл үргэлжлүүлсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд үйлдвэрчний эвлэл болон тэдний холбоод ажлын цагийг багасгахыг шаардаж эхэлсэн байна.

Уг туршилтыг явуулсан Исландын Alda төрийн бус байгууллага болон судалгааны Autonomy хүрээлэнгээс “Цалин хөлс, орлогын түвшний ялгаа харьцангуй бага, хөгжсөн эдийн засагтай, эрүүл мэндийн сайн тогтолцоотой Исландын нийгэмд тэгш бус, үр ашиггүй урт хугацаагаар үргэлжилсэн ажлын өдрүүдийн ажлын цагийг багасгах хэрэгтэй гэсэн нэгдсэн ойлголт иргэдийн дунд байна” хэмээн тэмдэглэжээ.

Исландад туршилтад оролцсон байгууллага болгон ажлын дөрвөн өдөрт шилжээгүй байна. Байгууллагууд ажлын 35-36 цагийн хугацааг өөрсдийн нөхцөлд тааруулан хуваажээ. Жишээ нь, зарим байгууллага даваагаас пүрэв гарагт ажлын цагийг нэг цагаар, баасан гарагт дөрвөн цагаар багасгасан байна.

Манай удирдлагууд ажлын дөрөв хоногтой болох туршилт хийж үзвэл Монгол улсад их тохиромжтой байж болох юм. Учир нь Улаанбаатар хотын түгжрэл төрийн алба хаагч болох ажилчидын ажлын стресс багасаж болох юм. Ажлын дөрөв хоногтой болно гэвэл та дэмжих үү? Учир нь энэхүү туршалтыг Исландад амжилттай туршлаа. Дэмжиж байвал Ерөнхий сайдад хүртэл “ШЭЙР” хийгээрэй. Тэд нэгийг бодож магадгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *