7-р сарын 9-ны өдөр хүүхдийн мөнгө орохоор боллоо. ХХҮЕГ-аас хүүхдийн мөнгийг…

УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.07.07/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор болсон билээ.

Мөн айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал үргэлжлүүлнэ.

Түүнчлэн нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.

Тэгвэл ХХҮЕГ-аас хүүхдийн мөнгийг долдугаар сарын 20-нд олгох байсныг болиулж долдугаар сарын 9-нөөс олгохоор болсныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдэгдлээ.

Тэрээр “Өчигдөр УИХ-ын нэгдсэн xуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан. Ковид цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн мөнгөний хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.

Мөн бид энэ хүнд үед хэдийгээр баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр нь үлдээсэн. Иймд иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халвдар хамгааллаа сахин Наадмын амралтын 9 хоногоо ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж, маргааш буюу долдугаар сарын 9-нд хүүхдийн мөнгө олгоно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *