Одоог хүртэл арчаагүй царайлаад ганц бие явж байгаагийн чинь 4 шалтгаан.

Энэ нийтлэл нь хайр дурлалд бэлэн байгаа хүмүүст зориулагдсан боловч яагаад тэд эдгээр мэдрэмжүүдээс үргэлж зайлсхийдэгийг ойлгодоггүй. Та яагаад ганцаараа байгаа юм бэ гэсэн асуултанд хариулах 4 шалтгаан.

Таны амьдралд хайранд зориулсан газар гэж байдаггүй.

иймээс та бэлэн гэдгээ ойлгож байна. Хэн нэгнийг үүрд мөнхөд хайрлаж, хамт байхад бэлэн байна. Гэхдээ та өнөө орой энэ хүнтэй уулзахгүй, яагаад гэвэл та ажил дээрээ үлдэх болно (яг л сүүлийн хэдэн өдрийн турш байсан шиг). Амралтын өдөр та найз нөхөдтэйгээ уулзаж, тэдний хэрэггүй асуудлын талаар ярилцахыг сонсох болно.

Таны оношлогоо: та энэ ертөнцөд хайр дурлалаас бусад бүх зүйлд завгүй байна. Өөртөө болон өөрийнхөө хайрлаж буй хүнд үргэлж цаг гаргаарай. Эцсийн эцэст бидэнд сайхан дурсамж л үлдэх болно.

Та өмнөх харилцаагаа орхиж чаддагүй.

Эцэст нь та болзоонд явна. Та толины өмнө янз бүрийн хувцас өмсөж, түүний биширсэн харц, онигоо инээмсэглэл, хөгжилтэй хошигнолыг төсөөлнө. Гэхдээ гадагшаа гарахаасаа өмнө зүгээр л уйлмаар санагддаг. Учир нь хайрын тухай бодох үед таны хуучин найз залуугийн (охин) дүр төрх толгойд тань орж ирдэг. Тэр царайлаг, зоригтой, төгс төгөлдөр, ердөө л хамгийн шилдэг нь байсан. Психоаналитик Зигмунд Фрейд өнгөрсөн харилцаагаа өнгөрсөн хугацаанд үлдээх нь хичнээн чухал болохыг бичжээ. Шинэ найз залуугийнхаа өмнө экс ээ битгий дурс.

Таны оношлогоо: Таны өмнөх харилцаа таны зүрх сэтгэлийг эзэлдэг. Та магадгүй шинэ найз залуугынхаа өмнө өмнөх экс ээ ярьж түүнийг дурсдаг байж болох юм. Эсвэл ганцаараа байхдаа ч юм уу? Тэгвэл энийгээ боль. Өнгөрснийг тэнд нь үлдээ.

Та гэртээ хэтэрхий их цаг зарцуулдаг.

Ядаргаа, цаг агаарын таагүй байдал, өвлийн улирал нь та бүтэн өдрийг гэртээ өнгөрөөх шалтгаан болдог. Үүнээс гадна үзэх шинэ кино, унших ном байна. Амралтын болон баярын өдрүүдийн тухайд ч гэсэн та үргэлж шалтаг олдог. Үүнээс болоод чамайг тэврэх хүн байхгүй байгаад та үргэлж гунигладаг.

Таны оношлогоо: Та гэрийн буг болж хувирсан байна. Та найзуудтайгаа гарч зугаац. Цагийг зугаатай өнгөрүүл. Тэнэг юм шиг гүйж байгаад бүдрэхэд чинь түшээд авах нэгэн гараад л ирнэ.

Эцэг эхийн чинь бодол таны хувьд хамгийн чухал.

Эцэст нь энэ нандин мөч иржээ: чи хэн нэгэнд дурлана. Ээж чинь түүний сонирхолын талаар асууж, аав нь түүний ажлыг сонирхож байна. Тэд хамтдаа тэр чамд зохисгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Та өөрийн мэдрэмж, тэдний мэдрэмж ацан шалаанд гацаж аль нэгийг нь сонгож чадахгүй байвал. Бүү уурлаарай! Бристолын их сургуулийн эмч нар Тим Фаусетт, Пиет ван ден Берг нар эрдэм шинжилгээний ажил хийж, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сонголтод ихэвчлэн дургүй байдаг бөгөөд энэ нь ердийн зүйл гэж бичсэн байдаг.

Таны оношлогоо: Таны хувьд эцэг эхийн чинь бодол таныхаас илүү чухал байдаг. Тиймээс аав, ээжийнхээ үгээр биш өөрийнхөө зүрх сэтгэлийг сонс. Тэд ч нэг нэгнээ олсон одоо харин таны ээлж.

Мөн ганц бие гозог толгой явж байгаа найз даа өгөх зөвлөгөө байвал сэтгэгдэл хэсэгт өгөөрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *