С.Ганбат генералын гэрээс 1 сая ам.доллар, улстөрчидтэй холбоотой нyyц бичлэгүүд олджээ.

Цагдаагийн харьяа дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбатыг долдугаар сарын 5-ны үүрээр тагнyyлаас caaтуулж, 15 хоног цагдан xopих шүүхийн шийдвэр гарсан.

Түүний гэрээс 1 сая ам.доллар, гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл, эрүүгийн цагдаагийн гүйцэтгэх ажлын маш нyyц мэдээллүүд мөн улстөрчидтэй холбоотой нyyц мэдээ, бичлэгүүд олдсон нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Тиймээс түүнд Эрүүгийн xэpэг үүсгэж ял_лагдагчаар татсан.

Тэрээр өнгөрөгч тавдугаар сард экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Бригадын генерал” цол хүртсэн нь ч учиртай гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

Учир нь цагдан xopигдож буй С.Ганбат нь Баянхонгорын аймгийнх. Энэ утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга буухаасаа өмнө түүнд генерал цол олгожээ. Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар генерал С.Ганбаттай тун ойр юм байна.

С.Ганбат нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрсөн 16 дахь генерал юм. Тэрээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тасралтгүй 35 жил ажиллаж буй.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгчөөс авахуулаад, тасаг, хэлтсийн дарга, сүүлд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар хүртэл ажиллаж байсан мэргэжлийн эрүүгийн тагнуулын ажилтан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *