Япон улсад хогоо xaясан хүнийг 300 сая төгрөгөөр тopгодог. Харин Монголд ингэвэл та дэмжих үү?

Цаг агаар дулаарч олон нийтээр голын эрэг дагуу цугларч, салхилах байдал ихэсч байна. Хэдийгээр цар тахалтай, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа ч иргэд салхинд гарч гэр бүл, найз нөхдөөрөө өдрийг өнгөрүүлэх сонирхолтой байна.

Иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Туул голын эрэг дагуу өдөр бүр цэвэрлэж байгаа ч хог хаягдал буурахгүй байгааг хотын захиргааны албанаас болон хот тохижилтын газраас мэдээлэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдийн зуслан ногоон бүс, Богд уул, Туул голын дагуу амралт зугаалгын бүсийн хог тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлж хувийн хэвшлийн ТҮК-үүдийн хог тээврийн машиныг нэмэлтээр ажиллуулж байгаа аж.

Гэвч хариуцлагагүй, ухамсаргүй иргэдийн балгаар байгалийн ногоон бүс, нийтийн эзэмшлийн зам талбай жил бүр хогонд дарагдсаар байна. Иймд хот тохижуулалтын албанаас иргэдийг агаар салхинд гарч, амарч зугаалахдаа хог хаягдлаа зориулалтын цэгт xaяхыг уриалж байна.

Хуваарийн дагуу хог хаягдлыг тогтмол ачиж, орчны ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа ч өдөр бүр цэвэрлээд нэмэргүй байгаа талаар холбогдох албаныхан хэлж байгаа юм. Тиймээс хог хаягдлаа авч явах эсвэл зориулалтын цэгт xaяж хэвшицгээе.

Хөгжлийн манлай Япон улсад Хогоо цагтаа асгаагүй этгээдийг 5-н жил хүртэл тодорхой хөл xopионд оруулж дээр нь 10 сая хүртэл иенээр тopгодог юм байна.

Тэр улсад хог ил задгай xaяах нь бүр ч долоон дор хуультай гэдгийг та харж болно. Харин бид хогоо битгий хаяарай гэж уриалахаас өөр зүйл хийж чадахгүй байна.

Монголын минь төр засаг байгальд хог xaясан хүнд илүү хатуу арга хэм_жээ авдаг болохыг иргэд хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *