Шатахyyны үнэ огцoм нэмэгдсэн тул ард иргэдэд сүүлчийн yдаа бэлэн мөнгө таpaaхыг иргэд шaapдаж байна.

Газрын тос дэлхийн зах зээлд үнэд хүрч, Брэнт маркийн тос баррель тутамд 77,34 ам.доллар болж, үнэ нэмэгдсээр байна. Ийнхүү ковид цар тахлаас үүдэж ханш унаад байсан газрын тосны үнэ сүүлийн хагас жилд эргэж хөөргөдсөн нь импортлогч улсын хувьд яалт ч үгүй үнэд шууд нөлөөлж байна.

Иймээс ханшаа дагахаас өөр аргагүй байдалд хүрснээ АМГТГ-аас мэдээлсэн. Манай улсын инфляци энэ сарын эхээр хоёр хувьтай нам дор байсан бол дөрөвдүгээр сараас эхлэн нэмэгдэж оны эхнээс авч үзвэл 6,9 хувь, тавдугаар сард 7,4 хувьд хүрсэн.

Энэ нь хил гаалийн саатал, удаашралтай холбоотой нийлүүлэлтийн богино хэмжээний шокоос үүдэлтэй байсныг Монголбанк тайлбарласан.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагаас үүдэн литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж байгаа шатахууны үнийг дагаж өргөн хэрэглээний бараа, талх, гурилан боо_вны үнэ ч мөн өссөн байна. Бензин гэдэг суурь инфляцид хамгийн их нөлөөтэй. Манайх шиг тээвэр, ложистик хөгжөөгүй улсад тээврийн зардал үнийн 20-30 хувийг шууд эзэлдэг. Тэгвэл литр тутамд 300 төгрөгөөр нэмэгдсэн бензин талханд 300 төгрөгөөр, боо_в боо_рцгонд 300-500 төгрөгийн нэмэгдэл болж очжээ.

Тэтгэвэртээ гарсан М “Тэтгэврийн мөнгө ийм бага байхад талх, тариа нэмэгдэхээр 300-500 төгрөгөөр нэмэгдэж байна. Ганц талх 1900 төгрөгөөр авахаар бусад хэрэгцээгээ яаж хангах вэ” гэж байсан юм. Торт нарийн бoo_вны үйлчилгээ үзүүлдэг “Жүр үр” компани ч бүтээгдэхүүний гол орц найрлагад ордог гурил, тос, өндөгний үнэ 10-26 хувиар өссөнөөр үнээ энэ сарын нэгнээс эхлэн нэмэхээс өөр аргагүй байдалд орсноо мэдээлсэн.

Иргэдийн энгийн байнгын хэрэгцээ болсон талханд л ийнхүү нөлөөлж байгаа шатахууны үнэ бусад салбарт тун удахгүй нөлөөлөх нь баараггүй. Гэвч үүнд тооцоо судалгаатай хандаж, үнэ зохицуулдаг байгууллага гэж манайд алга.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгөөр 220 ширхэг хар талх авахаар байна. Бидний багад олон хүүхэдтэй нэг айл өдөрт 4 талх хүнсэндээ хэрэглэж байсантай харьцуулвал 420 мянган төгрөгийн талаар нь хүнсний энгийн хэрэглээ болох талхаа аваад л дуусах жишээтэй үнэ нэмэгджээ.

Ковидоос үүдэлтэй нийгэм эдийн засгийн хям_рал нүүрлэж, үнийн өсөл_т бүх салбарт хяз_гаар даваад байна. Арматур, барилгын материалын үнэ 2-3 дахин, тээврийн зардал 6-7 дахин өсөхөд энэхүү зардлыг иргэд халааснаасаа төлж байна.

Тэдний цалин хөлс нэмэгдээгүй, таван ч удаагийн хатуу хөл хорионд харин ч орлогоо, хөлөө тушу_улсан. Гэтэл иргэдийн төлөөллийн байгууллага болох улсын их хурлын гишүүд ордонд мөрөөдлийн төсөв, тодотгол, өрш_өөлийн хууль, одон медалийн загвар хийц баталж, шүүгч нар нь өрөөгөө томсгох талаар ярьсаар.

Ард иргэд чинь төр засгаас нөхөн төл_бөр өгөхийг удаа дараа шаapдсаар байна. Иргэд дээ халамж биш нөхөн төл_бөр олгох хэрэгтэй. Бензиний цо_чир үнэ олон хүнийг талхнаас нь ca_лгаж байна. Ард иргэдэд дахин нэг удаа дэмжлэг олгохийг шаapдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *