Улсын төсвөөс гадна 2.7 их наяд төгрөг ор сураггүй алга болжээ. Хэний халаасанд оров?

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уншиж танилцуулна гэж УИХ-ын дарга Г.Зандаршатар индэрт урив.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Дэд хорооны санал дүгнэлт дээр гоё гоё тоонууд байгаа. Энэ тоог ярихгүй ээ, өөр тоо ярина гээд 2020 онд ковидын эсрэг арга хэмжээнд Улсын төсвөөс гадуур 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний 2.4 их наядыг тайлагнасан, 2.7 их наядыг огт тайлагнаагүй. Тайлагнаагүй хөрөнгийн мөрөөр явахад:

2019 онд хадгаламж- 1.2 их наяд, 2020 онд хадгаламж- 3.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Алга болсон зөрүү мөнгө хадгаламж болсон байна. 2020 оны улсын төсөв түүхэндээ хамгийн их буюу 4.8 их наядын алдагдалтай болсон.

Дээр нь олон улсын байгууллагын 652 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг юунд зарцуулагдав? Энэ хөрөнгийг со_нгуульд зарцуулсан гэж хардаж байна. 2020 онд Монгол Улсын нэг иргэн 29 сая төгрөгийн өртэй болсон гэлээ.

С.Ганбаатар, 5.1 их наяд төгрөгийн зардал гаргаад МАН ковидын өмнө бууж өглөө. Өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Зарим бүтээгдэхүүн 39 хувиар өслөө. ЭМ-ийн ажилтнуудын дундаж цалин 649 мянган төгрөг, улсын хэмжээнд дундаж цалин 1.3 сая төгрөг байна.

Эрүүл мэндийн салбарынхан талбай дээр найм дахь өдрөө жагсаж байна. Эрүүл мэндийн ажилтнуудын цалингаа 2 дахин нэмэх шаардлагыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй.

Ч.Хүрэлбаатар, Цар тахлын тархалт амаргүй байна. Болж байгаа, болохгүй байгаа зүйл ч байна. Улс төржүүлж байгаа зүйлүүд ч байна. Болж байгаа нэг зүйл бол Монгол Улс вакцинжуулалтыг маш сайн хийж байгаа шүү.

ЭМ-ийн салбарын санхүүжилтийг шинэ тогтолцоо руу оруулж байна. Эмнэлгүүд ЭМД-тайгаа уялдуулан санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх боломжийг Эрүүл мэндийн тухай хуулиар олгосон. Одоо харин энэ чиглэлээр хурдтай ажиллах хэрэгтэй. Цар тахлын энэ үед хий улс төржөөд улс орон хөгжихгүй, коронагийн ард гарахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *