Эмч нар ажил xaялт зapлахаа мэдэгдлээ. Таны бодлоор зөв үү?

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Бид найман хоног усан бороонд цохиулж, наранд шаруулаад сууж байхад хэн ч ирээгүй. Ард түмнийхээ үгийг яагаад сонсохгүй байна вэ. Бид Төв талбайгаас явахгүй.

Салбарын ажилтнууд туйлдаж байна. 30 гаруйхан настай эмч cэxээнд хэвтэж байна. Хүнээ эмчилж байгаад өөрөө cэxээнд ороод хэвтэж байгаа эмч нар байна. 3000 гаруй эмч, ажилтнууд халдвар авсан. Яагаад бидний дуу хоолойг сонсохгүй байгаа юм.

Бид аргаа бараад энд сууж байна. Шийдвэр гаргах ёстой. Худлаа үлгэрт бид хууртахгүй. Ард түмнээ эмчилж чадахгүйд хүрсэнд бид маш их бухимдалтай энд сууж байна.

Бид эндээс үр дүн гартал явахгүй. Олон хүн aмиa aл_дaж байгаад харамсаж байна. Иргэдээ харж байгаад ү_хүүлмээргүй байна. Бид зөв шийдвэр гаргаж, өөр арга хэмжээ авч болох байсан.” хэмээсэн юм.

Эмч, ажилтнуудын төлөөллийн зүгээс шаардлагад хариу өгөхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн шат руу шилжиж, ажил хаялт зapлаxаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэд:

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх,

Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах,

Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүсэд ажиллаж буй тул улаан, ногоон бүс гэж ялгаварлахгүй байх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *