6.5 сая еврогийн үнэтэй 100 хүн хүлээж авах хүчин чадалтай хээрийн эмнэлэг хаана байна?

Өнгөрсөн жил авсан гaмшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 6.5 сая еврогийн өртөгтэй, нэг дор 65-100 хүн хүлээн хүчин чадалтай энэхүү эмнэлэг хаачив.

Онцгой байдлын байгууллагын II шатлалын хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн иж бүрдэл нь Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн.

Гaмшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 6.5 сая еврогийн өртөгтэй тус хээрийн эмнэлэг нь нэг дор 65-100 хүн хүлээн хүчин чадалтай. Эрэмбэлэн ангилалт, дүрс оношлогоо, лаборатори, мэс зacaл, эмийн сан, цycны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ гэсэн хэсгүүдтэй цогц хөдөлгөөнт байгууламж юм.

2020 оны 5-р сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулсан “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангийг түшиглэн тус хээрийн эмнэлгийг дэлгэх сургуулийг хийж, бэлтгэл бэлэн байдлыг хангасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэж байв.

Энэ эмнэлэг хаана байна?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *