Н.Наранбаатар: Ард түмэн маань aймшигт өвчинд нэрвэгдэж, ажилгүй орлогогүй зүдэрч байхад наадам найруулаад, наадаж цэнгэх хүсэл алга.

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулахаар болсон.

Нас бapaлт, халдвар авсан иргэдийн тоо өдрөөс өдөрт буурахгүй хүнд цагт ард иргэд цахим наадмыг тэмдэглэхгүй байх ypиалга гаргаж, иргэд ЗГ-ын шийдвэрийг эсэpгүүцэж байгаа. Тиймээс наадмыг 3 тэрбум төгрөгийн төсвөөр хийж байхаар иргэдийн эрүүл мэнд, цар тахалтай тэмцэхэд зарцуулах хүсэлтэй байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 9 аймаг наадам хийхгүй, наадмын мөнгөөр цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн салбарт зарцуулахаа мэдэгдээд хэдийнээ ажлуудыг эхэлсэн байгаа.

Тэгвэл энэ жилийн наадмын Ерөнхий найруулагчаар ажиллах найруулах Н.Наранбаатар цахим наадмыг найруулж чадахгүй хэмээн татгалзаад байна. Үндэсний их баяр наадмыг соёлын гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж, Б.Баатар зөвлөх найруулагчаар ажиллана гэж наадмын зохион байгуулах комиссоос мэдээлсэн. Харин Ерөнхий продюсероор нь Г.Цоггэрэл ажиллах байсан.

Харин энэ талаар Найруулагч Н.Наранбаатар: “Ард түмэн маань aймшигт өвчинд нэрвэгдэж, ажилгүй орлогогүй зүдэрч байна. Иймд надад найр наадам найруулаад, наадаж цэнгэх ямар ч хүсэл алга. Миний бие сайд дарга нар, бусад урлагийн уран бүтээчдээ энэ удаа наадам хийхгүй байхыг уриалж байна” гэв.

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатартай монгол соёлын хөгжил, өв уламжлал түүнийг хэрхэн хамгаалах талаар өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

-Бид өнөөдөр монгол гэж омогшдог хэр нь хайрлаж, хамгаалах ёстой үндэсний өв уламжлал, соёлоо хэр мэддэг юм бэ?

-Бид дэлхийд гайхуулах түүхтэй ард түмэн. Хятад, Солон­гос зэрэг бидэнд хам­гийн ойрхон Азийн орнууд түүх, соёлоо хэрхэн хамгаалж, дэлхийд суртал­чилж байна вэ. Гэтэл бид үндэслэлтэй мөртөө түүнийгээ харуулж чадахгүй байна.

Чингис хааны үеэс монголчууд урлаг, соёлоо онцгойлон анхаардаг байсныг түүхийн хуудсууд гэрчилнэ. Гэтэл энэ уламжлал алдагдаад удаж байна.

-Улс орон оршин тогтнох гол үндэс нь соёл, урлагийн дархлаа гэдэг. Гэтэл монгол соёл мөхөж байгаа нь эмгэнэлтэй?

-Би Монгол Улс соёл, урлаггүй болчих вий гэж айж, эмзэглэдэг. Урд, хөршүүд үндэсний язгуур соёл урлагийг минь булаагаад, заалгаад, өмчлөөд дууслаа. Би нэг зүйлийг хатуу хэлье. Манай зарим урлагийнхан хамаг өв, соёлоо урагшаа гаргаад заачих юм.

Заах юм, заахгүй юм гэж байна. Энэ үйлдлээс болоод соёл урлагийн дархлаа суларч байна. Энэ нь цаашлаад улс орон оршин тогтноход заналхийлэх том асуудал.

-Нэг талаараа тэдгээр хүмүүсийг буруутгаж болохгүй байх. Хэрэв үүнийг хамгаалсан хууль, яам байдаг бол ийм үйлдэл гаргахгүй байсан байх?

-Гадны улс орон илүү их мөнгө амласан байх. Гэхдээ хэдэн халтар төгрөгөөр үндэсний урлагаа зарж болохгүй. Үүнийг хамгаалсан бодлого байхгүй болохоор эдгээр хүмүүсийг буруутгах үндэслэл алга. Мөн манай соёлын байгууллагуудыг удирдаж буй дарга нар нэгдэж, даацтай хөдөлмөөр байна.

Яагаад төр засгийг хүлээгээд байгааг ойлгохгүй байна. Хоорондоо холбоотой байж, энэ асуудлыг Засгийн газрын сонорт хүртэл нь ярих хэрэгтэй.

-Үүнд л төрийн ташуур хэрэгтэй байна?

-Асуудлаа зохицуулах гэхээр бие даасан яам, бодлого алга. Тиймээс зарим нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Соёл урлаг нь улс оршин тогтнох баталгаа мөн гэдгийг Япон, солонгосчууд мэдчихээд үндэсний өвөө хамгаалах сан хүртэл байгуулаад ажиллаж байна.

Бид тэдгээр орноос үндэсний өв соёл, язгуур урлаг, эртний уламжлалаараа ялгарна. Гэтэл уул уурхай, газар шороо ярьсан хүмүүс. Байгалийн баялаг дуусна. Харин монгол хүний оюуны баялаг дундаршгүй арвин. Энэ үед бид монгол хүний оюун санааны баялгийг хэрхэн хөгжүүлж, дэмжих тухай яримаар байна.

Яагаад эрдэмтдээ дэмждэггүй юм бэ. Эдгээр хүмүүс л улс эх орны хөгжлийг урагш нь авч явна. Инженерийн бүтээл, дахин давтагдашгүй шинэ нээлт, анагаахын мэс ажилбарын арга гээд хүмүүсийн амьдралд хамгийн ойрхон сэдвийн тухай ярья.

Дэлхийн сэргэн мандалтын үед хүн төрөлхтөн яагаад эрдэмтэд рүүгээ анхаарал хандуулдаг, соёл урлагаа сурталчилдаг байв. Тэд чинь нийгмийн урд алхаж, оюун санааг нь соён гэгээрүүлдэг байсан учраас юм шүү.

-Та өв соёлоо алдаж дууслаа гэж хэлсэн. Бид биет бус өвөө хэрхэн хамгаалах ёстой юм бэ?

-Монголын морин хуур ЮНЕСКО-д 50 хувь нь л манай улсын нэр дээр бүртгэлтэй. Бид эхнээс нь өв уламжлалаа алдаж дуусах нь. Муу ёрлож байгаа юм биш. Гэхдээ хэзээ нэгэн цагт өөрсдийн үндэсний урлаг, соёлоо харь хүнээс зөвшөөрөл авч тоглодог болох вий.

Энэ бол эмгэнэл, эмзэг сэдэв. Үүнийг ярих цаг болсон. Үндэсний урлаг, өв соёлоо хамгаалах шинэ хуулийг батлуулмаар байна. Тэгж байж бид тусгаар тогтносон орон гэж нүүр бардам ярьж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *