Алтанд умбаж буй Төрийн албан хаагч Т.Аминагийн талаар танд хүргэе.

Урлагт хөл тавьсан цагаасаа хойш анхны бие даасан тоглолтоо өнгөрөгч хавар хийсэн дуучин Т.Аминаг уран нугараачдаас дутахааргүй бэлтгэл сургуулилт сайтай, миссүүдтэй эн зэрэгцэхүйц гоё сайхан бүсгүй гэлцдэг.

Гоо сайхны нэлээд хэдэн төрлийн мэc зacaлд ороод авсан дуучин бүсгүй хувийн амьдралаа тac нyyцалж, хэн нэгэнтэй нэр холбогдолгүй өдийг хүрсэн нь үнэн. Харин тэрээр нэлээд хэдэн жилийн өмнөөс МАН-ын харьяалалд багтаж, энд тэндхийн сургалтанд лекц уншиж явсныг нь мэдэх хүн цөөнгүй.

Энэ хугацаандаа намын нэр нөлөө бүхий эрхмүүдтэй нөхөрлөж, “хурган дарга” болоод чамгүй хугацааг ардаа үдсэн билээ. Түүгээр ч барахгүй, өөрөөсөө олон насаар ах хүнтэй ханилан тансаг хаус, үнэтэй машинаар гангарч явааг нь хэвлэлийнхэн олонд ил болгож байлаа.

Тэгвэл дуучин бүсгүй маань саяхнаас УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын захирлын суудалд заларч, бэлтэй нөхрийнхөө ачаар урлагийнханыг удирдах болсон аж.

Манайдаа л томоохон шоунд оролцож, ялагдал хүлээхдээ “Би шүүгчдэд зориулагдсан дуучин биш. Миний авьяас чадварыг хэн ч дарж чадахгүй. Яаж явахыг минь хараарай” хэмээн шулуухан хэлж байсан Т.Амина ёстой л хэн гэдгээ харуулаад авч. Залуухан, халуухан, басхүү баян нөхөртэй дуучин бүсгүйг захирал нь болсныг дуулаад тус чуулгынхан тийм ч баяртай бус байгаа гэнэ.

Бэл бэнчинтэй болсоноо илтгэн зүүж болох бүхэл газартаа алтан эдлэлүүд дүүжлэн явах нь энэ тэнд харагдах болж. Баян залуутай ханилж, сүүлийн үеийн Ланд машин унаж, зайсанд өөртөө хаус бариулан тэндээ амьдарч, алтанд умбаж байгаа гэх яриа ч олны дунд бий.

Cаяханаас албан тушаалаа өгөн докторын зэрэг горилж яваа юм. Мэргэжлийнхээ дагуу салбартаа ихийг хийж бүтээх санаа юугаа хэрэгжүүлэхээр зүтгэж яваа гэнэ.

Энэ зураг дээрх эхний хатагтай бол Тайвань Улсын Ерөнхийлөгч Цай Инвэнь, харин нөгөөх нь Төмөр замын чуулгын дарга бүсгүй. Энд энэ хоёр эмэгтэйн нэгийг нь дээш нь өргөөд нөгөөг нь доошоо хийхийг ер хүссэнгүй. Зөвхөн бидний татвараар цалинждаг төрийн албан хаагчийн хувцасны код гэж байдаг бол түүн дээрээ зүүсэн зүүсгэл хэр зохимжтой байгаа талаар харуулах гэсэн юм.

Цаад самбарыг нь харах юм бол гадаад улсад болж буй арга хэмжээ бололтой. Тэгээд ч албаны хувцастай яваа болохоор ажил хэргийн журмаар яваа гэж ойлголоо. Тиймээс Монголын тэр дарга гэж яригдах болохоос дуучин хэн гэхгүй билээ. Өөрөөр хэлбэл хувь хүн ямар алтан гулдмай хаанаасаа унжуулж, лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй хэрэг.

Харин төрийн, төрийн өмчит болон улстөрийн албан хаагч бол хамаатай байдаг нь нарийн учиртай байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ.Бидний хөгжингүй гэж хэлдэг зарим оронд төрийн албан хаагчийн өмсөж зүүх, хувцасыг нэг бүрчлэн кодолсон байдаг нь нэгийг өгүүлнэ.

Түүнээс “тэнэмэл цыган” шиг хэдэн цэнгийн алтан бөгж, хэдэн лангийн бугуйвч, юу дуртайгаа зүүж, өмсдөггүй юм л даа.Тэгээд ч “Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу”,

“Эдээр бие чимэхээр эрдмээр биеэ чим” гэх зэрэг мэргэн үгийг өвөг дээдэс хэлсэн сэн. Үнэт эдлэлийг хүртэл насны хязгаартай хэрэглэдэг байсан нь залуусын насыг цөвтөхөөс сэргийлсэн, уламжлалт ухаан, их соёл болохоос атаархаж хорсондоо аягласан зүйл огт үгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *