Наадам хойшилсон тул 10 тэрбум төгрөгийг ард түмэнд зарцуулж 9 хоног амрана. Ийм шийдвэрийг иргэн та…

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар УОК-ын өчигдрийн хуралдаанаас гаргасан цахим наадам тэмдэглэхийг хойшлуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргасан.

Засгийн газар Үндэсний баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цахим наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Баяр наадмыг хойшлуулсантай холбоотой хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Энэ нь ард түмэнд тарааж буй нэгэн хэлбэр.

Баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан ч наадмаар үргэлжлүүлэн 9 хоног амрах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байна гэж холбогдох албаны хүмүүс хэллээ.

Наадам хойшилсон тул 10 тэрбум төгрөгийг ард түмэнд тарааж 9 хоног амрана. Ийм шийдвэрийг иргэн та лэмжих үү? Хэрвээ ард түмэн бид ахин хангалттай сайн шаардаж чадвал Засгийн газраасаа халамж биш нөхөн төлбөр өвч чадна.

Сувилал, хувийн эмнэлгүүдийг нэмээд улсын хэмжээнд нийт 29,000 ор байдаг. Үүнээс 14,000 орчим орыг зөвхөн коронавирусийн эсрэг эмчилгээнд зориулж гаргаад байна.

Нөгөө талд 13,000 оронд бусад бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байгаа гэсэн үг.

Цаашид нэмж ямар ч ор гаргах боломжгүй болсон. Ор гаргах нөхцөлийг бүрдүүллээ ч хүний нөөц, ажиллах хүч байхгүй учраас энэ 14,000 орон дээр менежментээ хийхээс өөр аргагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *