Г.Майцэцэг: Би улс төрчид шиг худлаа “шaaдaг” хүн биш.

-Та бид хоёр дөрвөн жилийн өмнө мөн ярилцлага хийгээд сууж байж. Тухайн үед үндэсний үйлдвэрлэгч “Exclusive” бренд хүнд байдалд байлаа. Одоо энх цаг ч гэмээр үед ахин уулзсандаа таатай байна. Хүнд хэцүү үеэ хэрхэн даван туулсан талаар яриагаа эхэлье

-Тухайн үед нийгэмд их буруугаар ойлгогдсон үе байлаа. Буруугүй ч буруугаар ойлгогдоно гэдэг хэцүү. Бусад нийгмийн асуудлуудын хажууд энэ л миний хувьд асуудал байсан. Би зөвхөн хувцас л үйлдвэрлэдэг, дуртай зүйлээ л хийдэг жирийн нэг жижиг дунд үйлдвэрлэгч.

Аливаа зүйлийг цаг хугацаа харуулна гэдэг. Тэр өдрөөс хойш дөрвөн жил өнгөрч, өнөөдөр ч цаг их өөр болж. Гэвч Майцэцэгт өөрчлөгдсөн зүйл үгүй, харин зорьсон зорилго илүү болж, илүү их ажлын байр бий болгохоор ажиллаж байна.

Хүмүүс аливаа асуудлыг улс төржүүлэх дуртай. 2015 онд тэр үйл явдал болоход хүмүүс ойлгохгүй байгааг их гайхсан. Гэтэл дараа жил нь сонг_ууль болох байж. Үйлдвэрлэгч хүнд тэр үнэхээр сонин зүйл. Магадгүй нийгмийн анхаарлын төвд орох гэж янз бүрийн юм хийдэг хүмүүстэйгээ андуурсан байх.

-Үйлдвэрлэлээ эрхлээд явахын оронд улстөржлөө гэж олон хүн таныг шүүмжилж байгаа харагддаг. Энэ шүүмжлэлийг та харж байсан байх?

-Би Монголд ирээд 11 жил болчихлоо. Энэ хугацаанд хийж бүтээсэн минь өөрт чамлалтай, үүнээс илүү их боломж байсан, үүнээс илүү боломжийг ашиглах боломж ч байсан. Шулуухан хэлэхэд би өөрийнхөө төлөө тэмцэж дуугарсан хүн болохоос ард түмний нэрийг барьж дугараагүй.

Хүн хамгийн түрүүнд өөрийнхөө төлөө л явдаг. Тиймээс ч болохгүй байгаа зүйлээ ил хэлж байсан. Үйлдвэрлэгч яагаад авлига өгөх ёстой юм, тухайн үед бизнесийнхэн 10 хувиа өгөөд сурчихсан, “өгөх юмыг нь өгөөд л явдаг шүү дээ” гэх хандлагатай байсан. Гэтэл миний төлөвшсөн газарт тийм зүйл байгаагүй.

Би Польшд яг зөөлөн оёдлын салбарт найман жил ажилласан, түүнээс өмнө хүүхэд байхаасаа л наймаа хийж эхэлсэн. Монголоос өөр газарт ажил олгогч нийгэмд маш том хариуцлага үүрч яваа гэдгээрээ хаа хаанаа хүндэтгэлтэй ханддаг. Хүндэтгэл гэдэг долигонол биш. Бодлого нь зөв байхыг хэлнэ.

Яавал энэ бизнесийнхэн ашиг их олж, татвар сайн төвлөрүүлэх вэ гэдэг бодлогыг төр засаг гаргаж байдаг. Хүнд байсан үе бий. Мааяа шиг маш олон бизнес эрхлэгчид бий, тэднээс шантарч орхисон нь ч бий. Би юманд бууж өгөх дургүй, эцсийг нь үзэж байж санаа амардаг болохоор нэгийгээ үзье л гэж бодсон.

Монголоос гарвал очих газар олон бий. Угаас бид Азийн зах зээлд, Хятадад үйлдвэрээ нээх гээд ажиллаж байсан. Гэхдээ эх орондоо жаахан өөрчлөлт оруулахсан гэж зорьсон. Бид өнөөдөр монголдоо хийж бүтээгээгүй байж ясаа тавих гэж л “ирдэг”.

Хоёр том хөршийн дунд жижигхэн зах зээлтэй Монгол улс хэзээ ч үйлдвэрлэгч орон байж чадахгүй гэж маш олон хүн ярьдаг. Ялангуяа эрх барьж буй дарга нар, нам төрийн бодлого нь хүртэл тийм. Гэтэл социализмын үед бид үйлдвэрлэгч орон байж чадаж л байсан шүү дээ.

Өнөөдөр бид тийм ийм гэж цэцэрхэхийн оронд чаддаг чаддагаа л хамгийн сайнаараа хийх хэрэгтэй байна. Би одоо “Хятад гэх том үйлдвэрлэгч улстай өрсөлдөнө” гэсэн том зорилготой үзэж байна, чадаж байгаа ч гэж боддог.

-Тухайн үед хувцсаа иргэдэд тараана гэж шуугиан тарьж байлаа. Тэр бүрд үйлдвэрлэгч гэхээсээ илүүтэй тэмцэгч эмэгтэйн дүртэй болсон байсан шүү дээ. Таны тэр тэмцэгч чанар, төлөвшилд хэн, юу тэгж их нөлөөлөв өө?

-Хүний төлөвшилд гэр бүл чухал. Би эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ өвөө загнах нь хүртэл сургамжтай, зүйр цэцэн үгээр ухааруулна. Би айлын ганц хүүхэд, байгаа юмаа хүнд их өгөх дуртай хүүхэд байлаа. Ээж “Өглөгч хүн өөртөө хоосон” гэж байнга л загнана. Харин эмээ, өвөө хариуд нь “Үгүй, хүнд өгье гэснээ өгчихдөг өгөөмөр хүн” гэнэ.

Өглөгч, өгөөмөр гэдэг хоёр үгийн ялгааг тэр жаахандаа өвөөгийнхөө хэлсэн үгнээс л ойлгосон байдаг. Бүх л зүйлээр хангалуун, бүхний анхаарлын төвд байна. Тэр хэрээрээ бүх хариуцлагыг ганцаараа нуруун дээрээ үүрдэг байв. Айлын ганц учир хэнтэй ч барьцахгүй. Энэ миний төлөвшилд их нөлөөлсөн. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл со_хроосоо гэдэг.

Нөгөөтэйгүүр, Би 13 настайдаа Польш руу явснаа их хувь заяа гэж боддог. Магадгүй Польшд очоогүй бол яг л өнөөгийн бизнесийн салбарынхан шиг болохгүй, бүтэхгүй байгаагаа авлига өгөөд аргалчихдаг, боломжгүйг болгохын төлөө заль зохиож сурах байсан юм болов уу.

Гэтэл сурч боловсорч, ажлын гараагаа эхлүүлсэн Польш их өөр. Хууль нь хүртэл хүнийхээ төлөө. Тэнд хувийн хэвшил гэдэг утгыг маш сайн ойлгодог, бизнес эрхлэгчдийгээ ашигтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлдэг төрийн бодлоготой.

Гуравдугаарт, тэм_цэгчийг хэн бий болгодог вэ гэвэл арчаагүй төр засаг. Би тэм_цэгч байхаасаа илүүтэй үйлдвэрлэгч байхыг эрхэмлэдэг. Гэхдээ болохгүй зүйлийн төлөө өөрсдөө дуугарахгүй бол өөр хэн дуугарах юм бэ? Тэм_цэж хэлэхгүй л бол хэн ч бидний төлөө хөдлөхгүй. Хүн өөрөө өөртөө л итгэх ёстой.

-Салбарын тань онцлог бас их нөлөөлдөг шиг?

-Тийм. Хувцасны бизнес эрхэлдэг хүмүүс их мэдрэмжтэй байдаг. Ирэх жил, дараагийн улиралд хүмүүс юу өмсөхийг загварын хүмүүс шийдэж, өмнө төлөвлөдөг болохоор тэр. Ер нь хувцас загварынхны түүхийг харахаар тэд их тэмцэгч. Дэлхийд нэгэн хэвийн байсан хувцас загварт зоригтой шийдлүүдийг хийж, нийгмийн оюун санааг өөрчлөх тэмцлүүдийг тэд хийж ирсэн.

Тийм хүмүүс хүнд дарлуулаад байх дургүй. Учир нь хувцас гэдэг эрх чөлөө. Энэ бизнес хэзээ ч хэн нэгнээс хараат байдаггүй. Хэрэв миний үйлдвэрлэж буй хувцас танд таалагдах юм бол нам, шашин, яс үндэс, нас хүйс, нийгмийн гарал, удам угсаа харгалзахгүй худалдаж авдаг. Тиймээс бид дураараа ч юм уу, болохгүй бүтэхгүйг шууд хэлж тэмцэж чаддаг улс юм. Бидэнд алдаад байх зүйл байхгүй.

-Та одоо бүхий л өр зээлээ төлөөд дуусчихсан уу?

-Бүгдийг төлж дууссан.

-Брендийн түүх гэхээр танай брендийн өгсөлт, уруудалт бүгд олны нүдэн дээр ил явж ирсэн юм шиг. Гэсэн ч та бизнесээ хэрхэн эхлүүлж байсан түүхээ хуваалцахгүй юу?

-Монголын зах зээл дээр үүсгэн байгуулагдаад 10 жил болсон байна. Энэ хугацаанд чамлангуй, нөгөө талаар том дүр зургаар харах юм бол Монголын бренд гэдэг зүйлийн түүчээ болж чадсандаа урамтай байдаг. Олон залууст үлгэр дуурайлал болж, булган сүүлтэй байсан гэж хэлж болох юм.

Би Монголд 2008 онд ирсэн. Анх ирсэн зорилго, хүсэл тэмүүллээсээ өнөөдрийг хүртэл ухраагүй, шантраагүй. 2013 он хүртэл Мааяа “Exclusive” компанийнхаа төлөө ажиллаж амьдардаг байсан бол 2015 оноос хойш асуудлыг илүү томоор харах болсон.

Хөнгөн үйлдвэрийн салбарын төлөө би дугарах ёстой юм гэх итгэл үнэмшилтэй болсон. Яг л тэр үед та бид хоёр ярилцлага хийж байсан. 2015 оны есдүгээр сар байсан.

Өөрөөр хэлбэл, 2009 онд манайх анх Монголын зах зээл дээр гарч ирээд ашгийн төлөө ажиллаж байсан. Ямар ч бизнес ашгийн төлөө байдаг. Ашиггүй бол тэр бизнесийг хийгээд хэрэггүй. Угаас Монголд өрсөлдөгч байхгүй зах зээл санаанд минь дэндүү багтаж байсан.

Би өөрөө олон улсын зах зээл судлаач мэргэжлээр төгссөн. Польшд 14 наснаасаа эхлээд л наймаа хийчихсэн, ирэхээсээ өмнө найман жил Европын зах зээл дээр яг энэ оёмол бүтээгдэхүүний салбарт амжилттай ажиллачихсан хүн.

Харин 2013 онд “Дампууръя” л гэж бодож байвал Монголд бизнес эрхлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Учир нь манай бодлого үйлдвэрлэлийг биш худалдааг дэмжсэн эдийн засаг, бодлоготой.

Өнөөдөр үйлдвэрлэл эрхэлж, ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээж үйлдвэрлэхээс илүү гаднаас бараа бүтээгдэхүүн импортолж оруулж ирээд худалдаалах нь хамаагүй амар. Үүнийг өөрчлөөсэй гэж хүсээд байна.

Бас Мааяа мөнгөний хойноос ач холбогдол өгөхөө больсон байна. Мөнгө бол олддог ч, хаягддаг ч зүйл. Эцсийн эцэст би хов хоосноос л бизнесээ эхлүүлж, тэр олон жилийн турш хүний нутагт хөдөлмөрлөж олсон бүхнээ Монголын хөнгөн үйлдвэрийн салбарт хийсэн. Ингэж яваад “шатсан” уу гэвэл шатсан.

Бизнесийнхэн үргэлж сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байдаг тул унасан ч шороогоо гөвөөд л босдог. Энэ зарчмаараа л үзсэн дээ. Харин наадмаас эхлээд “Exclusive” “Талархлын үнэ” гэж гаргасан. Үндэсний үйлдвэрлэгчдийн хамгийн том хөрөнгө бол ард түмэн.

Тиймээс анх байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл, хүнд хэцүү үед ч хамт байсан хэрэглэгчдэдээ үргэлж талархаж явдгаа илэрхийлж талархлын үнээ гаргасан.

Та улс төpд хүч үзэх гэхэд тэрбээр Би улс төрчид шиг худлаа шaaдaг хүн биш гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *