БНХАУ-ын Вероцэлл вакцин хийлгэсэн иргэд гурав дахь тундаа Pfizer хийлгэнэ.

Цар тахлын тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зорилгоор улс орнууд коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун (booster dose)-г хийх талаар судалж байна.

Манай улс ч мөн вакцины гурав дахь тунг хийх тухай судалж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Тэрээр “Манай улс судалгааны багууд гаргаж гурав дахь тунгийн асуудлыг судалж байна. Одоогоор гурав дахь тунд зориулан вакцин гаргасан улс байхгүй.

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцинаар иргэдээ дархлаажуулсан улсууд гурав дахь тундаа Pfizer вакцин хийнэ гэж мэдэгдсэн.

Мөн AstraZeneca, Спутник V вакцинаар дархлаажуулсан улсууд гурав дахь тунд тухайн вакциныг ашиглах тухай мэдээллийг өгөөд байна” гэв.

Монголын анхны битүү мөсөн ордон үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болж байна. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан ажлын нэг аж.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга залуусын хөгжлийг дэмжих эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь онцгой чухал байгааг захиж, ямар ч төр засгийн үед соёл спортын бүтээн байгуулалт, хөгжлийг улстөржүүлэлгүй, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд захисан байна.

Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө” ордон нийтдээ 105 метр урт, 65 метр өргөн, 7897м2 талбайтай. Барилгын суурь болон хийцийн 121 багана, холбоос дам нурууд 425 тонн арматур зангидаж, 3500м3 бетон цутгалт хийгдсэн.

Автомашины зогсоолыг 2 эгнээгээр оруулж 3 эгнээгээр гаргах зохион байгуулалттай. Нарны эрчим хүчээр дотор гэрэлтүүлгийн 70%-г хангахаар тооцоолсон. Сэргээгдэх эрчим хүч ашигладаг анхны спортын байгууламж болно.

Энэхүү ордон нь Олон улсын олимпын хорооны баримтлах стандарт буюу 60х30 метрийн хэмжээстэй мөсөн гулгуурын талбай, тамирчид, шүүгчдийн хувцас солих өрөө, хэвлэл мэдээллийн ажилтнуудын өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө зэрэг зөвхөн уралдаан, тэмцээнд зориулсан 10 гаруй өрөө, тасалгаатай юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *